2021年11月26日金曜日

Зугаалга

Энэ бас хэд хоногийн өмнөх зугаалга шүү. Өвөл болж хүйтрэхээс өмнө гээд нартай өдрийг алгасахаа больсон. Хэ хэ. 

Холоос харахад нэг иймэрхүү харагдана. Бага зулзага баясаад, гүйсэн. Урд нь дандаа машинд явахдаа л хардаг байсан юм. Энэ удаад дэргэдээс нь харах гээд гүйж буй нь тэр. 

Бага багаар хорвоотой танилцаад л явна бид. Эгц дээшээ харсан чинь хүзүү нь сайн хойш гэдийж чадахгүй байсан, эгдүүтэй.

Салхин тээрэм байсан бяцхан толгодоос хотоо тольдсон нь. Тэр цаана цэнхэрлэн харагдаж байгаа нь Япон тэнгис шүү дээ. 

Нартай өдөр байсан тул сайхан харагдаж байна. Далай ч дөлгөөн байсан. 

Ойрд хүйтрээд онцгүй байна. Удахгүй цас орно гэсэн. Машиныхаа дугуйг сольцгоосон хүмүүс байна, эргэн тойронд. 

Би ч хань ижлээ л хүлээнэ дээ. Хэзээ сольж өгөх болдоо? гээд л... Хааяа бас үглүүлнэ ээ. "Надгүй бол яах хүмүүс вэ?" гэж. Хэ хэ. 

Түр баяртай. Ойрд ихээхэн завгүй л гүйж байна. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿