2021年11月23日火曜日

Хог түүв

7 хоногийн байн уу? өмнөх явдал өө. 

Дунд зулзагын хичээл. Гэрийн даалгаварт далайгаас гарсан хогноос түүж ирэх. Цэнхэр өнгийн хог түүж, дараагаар нь ангиараа түүж ирсэн хогоо бөөгнүүлж байгаад далайн ямар ч гэлээ амьтан хийх юм гэсэн. 

Есөн жорын хог байна аа. Тамхичид минь ээ? Өөрсдийгөө хохироохоосоо илүүтэйгээр эргэн тойрноо хохироохоо болино уу. 

Өнгө өнгөөрөө л байна. Эндхийн хүмүүс өөрсдөө ч хаясан байж магад. Гэхдээ далайгаас гарч ирсэн ч байж магад. Японд хаа очиж энд тэнд тамхи татах нь ховор болж байгаа. 

Их л хавчигдаж байх шиг тэд. Хэцүү байдаг шиг байна лээ. Хань ижил бас татдаг байсан. Нэлээд хэдэн жилийн өмнөөс хаясан. 

Монголд залуус минь нэгнийгээ буруу зүйлд битгий уруу татаарай, бас бусдын уруу таталтад бага автаарай...

Дулаахан өдөр байсан тул хоёр зулзага гутлаа тайлж аваад л алхсан. Элсэн дээрх мөр хөөрхөн байгаа биз? Элсэн хээ ч бас гоё л даа. Бид элсэн манхныхаа хавиар биш, арай жаахан зайтай далайн эрэг орсон. 

Ойрхон далайн хавчны жижиг музей байдаг. Түүгээр орж бага зулзагаа баясгаад. 

Энэ талаарх тайлангаа урлагийн үзлэгээрээ тайлагнасан. Яваандаа сонингийн сурвалжлагч энэ тэр ирэх юм гэсэн. 

Байгаль орчноо хамгаалах талаар л уншаад, судлаад яваа юм билээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿