10 сард ирсэн номнуудын минь нэг.
Энд байдаг хүүхдүүддээ ачаа явуулахдаа намайг мөн эрхлүүлчихдэг хуурай ах эгч хоёр бий. Үргэлж л аарц, сүүтэй цай явуулдаг юм. Далимд нь би эрхэлж ном захина.
Энэ удаад ганц л ном захьсан. Давраагүй. Хэ хэ.
Яг номын баярын үеэр таараад. Нүүр номоор найз, олон жилийн өмнө блог найз байсан хүн шүү дээ, зохиогч нь.
Гарын үсэгтэй гэж байгаа. Гэм нь овгийг минь бичээд, тэрэнд гээд биччихсэн байх юм, бөн бөн чинь. Ха ха.
Хань ижил шоолоод байсан. За яахав дурсгалтай л юм, хөгжилтэй. Ккк.
Уран бүлтрээ гэдэг нэрнээсээ ойлгомжтой юу? Пис хийтэл инээх зүйл зөндөө гарсан шүү. Хо хо.
Энд тэнд явахдаа уншаад л жуумалзаад яваа. Зарим нэг газар хүмүүсийг арай л дэндүү хэлчихэж дээ. Болж байгаа юм болов уу? гэж ч бодох шиг.
Одоо чинь ямар ч билээ шалгадаг газар нь шалгаад, дуудаад, торгоод, донгодоод байдаг болсон гээ биз дээ? Би ч хааяа нүүрномдоо бас элдэв юм түгээгээд, тараагаад, дараа нь айдас хүйдэс төрдөг болсон шүү.
Тэртээх олон жилийн өмнө блог ертөнцөд хөл тавиад, блогоор амьсгалж байсан залуу насыг минь санагдуулсан бичлэг бас байсан. Одоо ч блогоороо амьсгалж байгаа л даа.
Гэхдээ байна шүү дээ бусдын гого, ёгтолсон, эгдүүцсэн, гэрэлтэй, гэгээлэг, намтар, үзэл бодрол, тайлагнасан, орчуулсан, тэмдэглэл гэсэн олон өнгө аястай блогийг уншмаар л санагаддаг шүү.
Цөөрчээ, богчид. Medium зэрэгт шинэ блогчид бичиж байгаа ч би тэр бүр тийшээ нь орохгүй юм өө. Хааяа нэг таараад уншина уу гэхээс.
Энэ завшааныг ашиглаад "Өргөн чөлөө" блогоо бич мэдэв үү? гэж хэлье дээ. Хи хи.
Уншиж дуусахаараа дахин ганц хоёр үг тэрлэхийг бодно оо. Аягүй зохиолч аятай л авлаа. Гэснээс хүмүүс шиг ингэж уран бүлтэрч чаддаг бол ном хэвлүүлэхгүй юу. Хальт атаархав... Ккк.
Зөө түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿