Гацуур модоо зассан биз дээ? Бид аль хэдийн засчихсан. Нэг орой нь модоо угсраад. Ажлын өдөр аавыгаа дайчлаад. Тэгэхгүй бол амралтын өдөр нь эсрэгээрээ завгүй гүйгээд байгаа ойрд.
Дараагийн өдрүүдэд нь хоёр зулзага өөрсдөө тоглоом болон саагаа чимсэн. Бага зулзага нэг нэгээр нь тоглоомоо барьж үзээд л, сонирхол нь буурахаар өөрийг барьж үзээд л. Нууцаар авч тоглоод л яваа.
Ээж мэдээгүй царайлаад л. Хэ хэ.
Хотын маань үүд болсон галт тэрэгний буудлын ойролцоох гацуур модны дэргэдэх цаа буга. Арын тэргэн дээр хүмүүс сууж зургаа авахуулаад байсан байх.
Гэхдээ охид хөвүүд голцуу. Би ч нас яваад тэр юм уу? Гарч суусангүй ээ. Хэ хэ.
Энэ гацуур мод нь. Том газруудынхыг бодвол жижигхэн л дээ. Гэхдээ л байгаадаа сэтгэл хангалуун байхад л болно тийм үү?
Дэлхийн ихэнх охидын дийлэнх нь юун гацуур мод харж баясах? Өдрийн ганц ногооноор амьдралаа залгуулах гэж хичээж байхад миний энэ цамаан зан бол илүү л ажил юм шүү дээ. Хо хо.
Яагаав өмнөх бичлэгийн номын агуулгыг санаж байгаа биз дээ? Хажууд нь би аз жаргалтай. Талархаад ханашгүй...
Гурван охин нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэсэн нь гэдэг зураг. Эндхийн нэгэн ахлах сургуульд сурдаг 2 охины нэгнийх нь төрсөн өдөр тохиогоод.
Гэрт минь үе үе ирж хооллодог болохоор энэ удаад би жаахан залхуураад. гадуур амттан идэхээр гарцгаая гэсэн чинь дуртай байсан манай хоёр. Охидоо гэж, хөөрхөн шүү.
Үүнийг би идсэн. Дандаа л чоко иддэг болохоор, арай өөрийг сонгосон. Аягатай нь ч бас арай өөр. Өдөр бүр тувт л хар боргол уудаг хүн энэ удаад кабучино сонгосон.
Сонголт миний гарт, хэхэ.
Дараагаар нь хамтдаа зургаа авахуулав. Одоо ч зураг хөргийг их амархан аваад, гаргаад ирдэг болжээ. Соёлыг гайхаж байгаад л ирэв.
Будаж шунхдаагүй байхад ингэж хөөрхөн, бүлтгэр, булбарай гарч байгаа юм чинь будсан бол ургаад өгөх байжээ гээд л жуумалзав би чинь. Өөрийгөө ийм хөөрхөн билүү ч гэж бодож энэ тэр. Ккк.
Ингэж хөөрхөн гараад байдаг бол зураг хөргийг бол авахуулаад л баймаар. Зураг авахуулах дургүй хүн шүү дээ. Уг хүн ямар байна тэгж л гарна гэгчээр, онцгүй гардаг хүн байна өө. Хи хи.
За за амттан, гацуур бичиж байсан хүн хадуурч байна.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿