Япон тэнгисийн эрэг дээр
Янаг бид зугаалсаар овоо хэдэн жилийг ардаа үджээ. Эхнээсээ эрдэм сурахаар үүрнээсээ нисээд...
Энэ зураг үнэхээр сэтгэл хөдлөм байгаа биз? Яг дэргэд нь шахуу айлууд байх юм аа. Нэг бодлын рамаанчик, нэг бодлын сүрдмээр. Цүнами ирэх аюул багатай нь сайхан...
Граунд гольф тоглосон тэр нэг бүтэн сайны өдөр үнэхээр сайхан өдөр байсан. Япон тэнгисийн эрэг дээрх нэгэн толгод дээр бидний хэдэн гадаад "тамирчид", япон тамирчид хоорондоо тулалдсан гэж байгаа.
Тамирчид гэж албаар онцлоод байгааг минь ойлгож уншиж буй гэж найднам.
Далайн эргийн машин замаар хурдалж буй дүрс кино зэргээс их хардаг даа. Багадаа ингэж давхиж үзэх юмсан гэж хүсдэг л байлаа.
Манай эндхийн зам гэхдээ нэлээд мушгиралдсан тул, дотор муухайрах үе байна. Харин Японыхоо нэлээд хойд нутгийн эрэг бол сайхан шулуун хурдны замтай юм билээ.
Олон жилийн өмнө давхиж байхад рамаанчик байсан. Гэхдээ хань ижил их хурдтай давхиад зүрх амаар гаргачих гээд байсныг саначихлаа. Залуу ч байж дээ.
Яг ингээд эрэг дээр амьдардаг айлууд. Машин тэрэг нь амархан зэвэрдэг гэж сонсож байсан. Далайн давс зэрэгт. Бодвол байшин сав нь ч бас зүгээргүй байдаг байх.Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿