2022年1月6日木曜日

Дуу хөгжмийн анги

Нэгэнт эдний бага сургууль орж эх орноо танилцуулж, ганц хоёр цаг багшийн ажил хийдэг тухай бичсэнийх, дуу хөгжмийн ангийх нь тухай зураг оруулах санаатай. 

Баахан л зураг дарсныг бодвол эндээ л бичих гэж тэр байх. 

Нэгэн бага сургуульд цөөн хүүхэдтэй ангид хичээл орсон болохоор дуу хөгжмийн ангийг эзлэнхэн хичээл заасан. 

Тухайн сургуулиасаа хамаараад болох анги танхим, сурагчдын тоо гэх мэт нь ялгаатай байдаг юм. 

Дуу хөгжмийн анги гэсэндээ ширээ нь хүртэл ийм. Будчихсан. Их хөөрхөн санаа санагдаад. Манайд бас ингэж анги танхимаа тохижуулдаг сургууль байгааг үгүйсгэхгүй шүү. Зөвөөр ойлгоорой. 

Ангийн ард ийм жижиг өрөөтэй. Дээхний байруудад байдаг шиг харанхуй өрөө гэх юм уу? Хэ хэ. 

Гэхдээ одоо бодох нь ээ, 3 өрөөтэй айлд харанхуй өрөө гэж байдаг байсан тэ. Өдий насанд хүрээд бодсон чинь 1 эсвэл 2 гэх мэт цөөн өрөөтэй айлд л харанхуй өрөө бэлдэж өгвөл элдэв новшоо хураана даа тийм ээ? 

Энэ оросууд гэж бас л маньтайгаа адил сэтгээд гэхгүй юу? Ккк. 

Ингээд хальдаг тийм ээ? би. 

Сүүлийн зургийг харахад бас л өвөрмөц өвөрмөц хөгжмийн зэмсэг харагдаж байна уу? 

Би багадаа ийм орчинд өссөн бол ч өдийд дуулаад, хуурдаад уярааж байгаа дөө. Даанч...

Адаглаад "солгой" гэж хэлүүлэхгүй л байх байсан гэж боддог. Хи хи. Солгой хоолой гэж байдаггүй юм гэсэн шүү. 

Залуухан ээжүүд, аавууд тогтоож аваарай. Нэг их дуучин болчихдоггүй юм аа гэхэд эвлэгхэн дуулдаг болгоорой, үр зулзагуудаа. Хэ хэ. 

Бас мэргэжлийн хөгжимчин болгодоггүй юм аа гэхэд нот мэддэг болгоорой. 

Гэж зөвлөх байна даа, атаман ээжийн хувиар аминчлан захихад. Өөр ч зүйлгүй дээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2 件のコメント:

  1. сайн уу? шинэ оны мэндээ
    анх лаб-ын со намайг төгөлдөр хуур дарж чадахуу гэхээр нь чадахгүй ээ гэсэн чинь бараг л өдий болтол юу хийж байсын гээд гайхаж байлаа, би тэгсэн төгөлдөр хуурыг бараг холоос ч харж үзээгүй хүн байдаг

    返信削除
    返信
    1. Шинэ оны мэнд хүргэе ээ.
      хэ хэ. Наадуул чинь их сайн дардаг шүү. Тийм ээ?
      Энд бас ихэнх охид төгөлдөр хуур сурдаг багадаа.
      Би ч багадаа хэнд ч юм солгой гэж хэлүүлээд дуу гарахаа ч байсан. хэхэ.

      削除