2022年1月5日水曜日

Шинэ оны мэнд ээ

Шинэ оноо сайхан угтацгаасан биз дээ? Энд тэнд л элдэв шинэ жил болоод, ганган ганган бүсгүйчүүд, залуучуудын зураг их харсан. Заримдаа ч атаархана өө, хүн л болсон хойно. Хи хи. 

Гэтэл манайд яасан? Ажлын газрынхан "чинжил"-дээгүй. Нэг хөвсгөр талх хувааж идээд л болсон. Бразилиас ирсэн гэсэн, хаа холоос. Манайхаар жимстэй кекс шиг юм билээ. 

За тэгээд хэдэн өдөр гал тогоондоо тогоо шанагаа эргэлдүүлсэн шиг л амарлаа. Юун ном унших? Юун өөртөө цаг гаргах? Бусдад л цаг гаргаж, бусдад л ном уншиж өгөх шив? 

31-нд уламжлал ёсоор 2 удаа шампанск буудуулав, 2 орныхоо цагаар. Ижий аав руугаа ярьж мэнд мэдэв. Зулзагуудын унтах цаг энэ тэр нэлээд форм алдагдсан. Дотроо бол өөрийгөө асар буруутгаастай мөртлөө үйлдэл нь эсрэгээрээ байхаар бас жаахан бухимдах талдаа юм аа. 

10 жилийн сурагчид ирж, бууз, төмсний хучмал идэцгээсэн. Салат хийгээгүй, бялуу аваагүй. Цаг зав жаахан хомс, цас хур ихтэй байсан тул захиалж амжсангүй. 

Монгол хүүхдүүд минь "бялуу яахав ээ эгч минь, бууз л тасархай байна" гэж урмаар тэтгэсэн. Сэтгэл сайхан амарсан. Түүнээс гэрээсээ хол хүүхдүүдэд ганц гоё баяраар нь бялуугүй гэж санаа зовоод байсан юм. 

За тэгээд шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн, олз омог ихтэй, сурлага хөдөлмөрийн өндөр амжилттай, гол нь эрүүл энх, өвчин зовлонгүй байхыг хүсэн ерөөе өө. 

Өөртөө ч гэсэн олон сайхан ном уншиж сэтгэлийн таашаалтай, блогоо ч таслалгүй бичээд, зулзагуудаа ч хайрлан өсгөөд, хань ижлээ халамжлаад, эрүүл саруул байхыг хүснэ. 

Ажил эхэлсэн, сонин сайхан, зураг хөргөө уламжлал ёсоороо жаахан хоцрос гээд тайлан болгоод оруулаад явна аа. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

4 件のコメント:

  1. 返信
    1. Шинэ оны мэнд ээ. 2022 ондоо эрүүл энх, аз жаргалаар бялхан байхыг хүсэн ерөөе өө.

      削除
  2. Эгчдээ шинэ оны мэнд хүргэе ээ, хэхэ

    返信削除
    返信
    1. Баярлалаа. Гоё жүжигчинтэй ади гоёхон бүсгүй чамдаан бас шинэ оны мэнд хүргэе ээ. Билэгийг нь уншсан. Сэтгэгдэл бичнэ ээ. Хэ хэ.

      削除