2022年2月10日木曜日

Соних хачин хөшөө

Бас л өнөөх граунд гольфийн тэмцээн болсон газар. Ийм сонин хөшөө байсан. 

Асууна гэж байгаад мартсан байна лээ. Сүүлд утсаа ухаж, ганц нэг зургаа устгахдаа гэнэт санаж энэ тэр.

Энэ ухархай дотор 10-тын зоос байсан. Ус тогтсон байсан. Борооны ус юм болов уу? Эсвэл албаар ингэж устай байлгадаг юм болов уу? Бүү мэд. 

Ирэх жил тэмцээнд оролцохоор явахдаа заавал асууж ирэх юм шүү. Санаж байгаад, занаж байгаад блогтоо бичнэ ээ. Хэ хэ.

Бага зулзага сонирхоод хацар мацрыг нь илж таалаад байхаар нь ингэж чанх урдаас нь зураг дарсан санагдана. Мөнгө байна гээд мөнгийг авчих санаа байсан уу? яасан? Ккк.

Гэрт дэл сул зөөсөн мөнгө явж байхыг олчихоороо "ээжийн мөнгө" гээд авчирч өгдөг юм. Аав нь албаар өөрийнхөө мөнгийг тавьсан ч "ээжийн мөнгө" .

Өөрийн тал болгох чинь ийм л гоё. Хо хо.

Энэ самган нь бололтой байсан. Харваас эмэгтэй царайтай байгаа биз? Хөмсөг энэ тэр нь. 

Дунд зулзага өхөөрдөөд байсан. 

Ингэж бөхийсөн нь бас нэг учиртай л байх даа тийм ээ? За байз? Хэнээс асуух вэ байз? Яаж ийгээд мэдчихмээр байна шүү, ингээд бичсэн чинь. 

Уншигч олон минь ч мэдэхийг хүсвэл тэвчээртэй хүлээгээрэй. Нетээс хайсан чинь гарч ирэхгүй байна. Би дутуу хайгаад байж магад. 

Бас нэг зүйл илүү үглэчих үү? Хөшөө нь гоё гөлчийсөн, гялалзсан байгаа биз? Сүү, тараг "асгаагүй" байгаа биз? 

Бид байгаль орчноо нэг д буруу хайрлаад, нэг л буруу тахин шүтээд байгаа юм шиг санагддаг даа.

За түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿