2022年2月11日金曜日

Данхтай цай хоосолсон нь

Нэг япон эмээгийнд очоод өө. Эмээ гэж хэлж болохгүй байх өө. Гялалзсан эмэгтэй бий. Хэ хэ. 

Нэг их сүртэй буу халж барих гэж очоогүй л дээ. Ажил хэргээр очсон.

Манайхан шиг оронгуут цай цүү болохгүй ээ. Шууд л ярьж хөөрөөд, ажил хэргээ ярилцаад сууна. Нэлээд хэсэг хугацааны дараагаар цай цүү болно. Хэ хэ. 

Энд цайны гүц, аяга таваг маш чухал. Ялангуяа чамин зүйл хэрэглэдэг эмэгтэй нарт. Их ач холбогдол өгдөг юм билээ. 

Үнэтэй ч юм билээ. Ганц нэг ийм аяга таваг дорж хаяж 5000 иен байсан байх шүү. 

Цайгаа чанаж байх хоорондоо аягаа халаагаад авчирч тавьсан. Түүнийг нь би болон надтай хамт очсон бас нэгэн эмэгтэй(60 нэлээд давсан, аавын минь үе)шагшиж магтана. Хэ хэ. 

Худлаа ч шагшаагүй л дээ. Үнэхээрийн чамин хөөрхөн эд байгаа биз дээ? Тэгсэн энэ худалдаанд гараагүй, гоо сайхныхаа бараагаа авдаг газар нь өгсөн гэсэн. 

Таваг нь ч гэсэн ийм хээтэй. Ар өврөөс нь зураг хөрөг дарсан. Хо хо. 

Цай нь бас их өвөрмөц амттай байсан. Тэгсэн борчууд бидний ордог, авдаг газрынх биш байсан. Гадны голцуу бараа оруулж ирж зардаг жаахан үнэтэй газраас авдаг гэнэ. 

Би ч хааяа тийшээ ордог л доо. Цалингаа буугаад, сарын төгсгөлд түрийвч минь яльгүй зузаан үед ээ. Хи хи. 

Түүнээс байнга орохгүй ээ. Энд бас юмны үнэ нэмэгдээд, бүсээ чангалахгүй бол болохгүй л болж байна. Сүүлийн хэдэн өдөр бинзений үнэ нэмэгдэж байна гэж сонин хэвлэлээр шуугиж байна. 

Идсэн уусан болгоноо бичихдээ гол нь биш, эдний соёлоос бага сага танилцуулах гэсэндээ юм шүү. 

Мэдээж бүс нутаг, орлого, нийгмийн давхарга зэргээсээ хамаараад эдэлж хэрэглэх нь ч өөр өөр шүү. Сайхан өргөн хүрээтэйгээр ойлгоод, уншаад яваарай журмын олон уншигчид минь. 

За түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. Үнжий (Ганжавхлан style)Хи хи. 

0 件のコメント:

コメントを投稿