2022年2月26日土曜日

Дахин шинжилгээ өгсөн нь

Гарчигнаас уншихад л ойлгомжтой юу? 

Бага сургууль дахин амраад. Зулзага дахин шинжилгээ өгөөд. Хариу нь сөрөг гарсан. 

Сургуулиас мэйл ирсэн цаг мөчөөс дахиад л амны хаалтаа зүүх, тусдаа унтах ажиллагаа өрнөв. Цаашаа цаашаа гэж хэлүүлж зулзагадаа загнуулав.

Хариу нь сөрөг гарлаа гэж уншаад амны хаалтаа авч хаяад л, тэврэлдээд, цаашаа гэж хэлсэндээ уучлал гуйгаад л сүрийг бадруулсан чинь хэдхэн мөчийн дараа дахин мэйл ирэв. 

Ойрын хавьтал болсон тул 3 сарын 1 хүртэл карантийлагдана гэдэг юм даа. Буцаад л амны хаалт, тусгаарлалт. Ха ха.

Эерэг гарсан хүүхэд байсан бололтой. Сурууль баасан гарагт хичээллэсэн боловч зулзагын анги танхимаар хичээллээгүй. Цахимаар хичээл явагдав. Ангиас нь гарсан бололтой. Багш сурагчгүй гэрээсээ. 

Сөрөг гарсан ч ойрын хавьтал гэж тооцогдсон хүүхдүүд гэртээ ч гэсэн аль болох амны хаалттай, тусгаарлагдвал сайн гэсэн эрүүл мэндийн газрынх нь заалт байна. 

Карантийн тавигдтал хальт тусгаарлалтын байдалтай, гэхдээ 100 хувь биш. Хоолоо идэхдээ нэг жижиг эвхэгддэг ширээнд тусдаа хооллож байна. Унтахдаа ганцаараа тусдаа өрөөнд унтаж байна. 

Ад үзээд, хаячих гээд байсан ширээ минь аминд орж энэ тэр. Хаяхгүй хэсэгтээ азнахаас. Аминдаа гэрийнхээ элдэв новшоо цөөлчих санаатай үзэх л юм, чадахгүй нь сайхан. 

Бусдаар бараг хамтдаа дөө. Дүүтэйгээ тоглочихсон гүйж явна. Хамтдаа зураг зурна. Хамтдаа зурагт үзчихсэн сууна гэх мэт. Хо хо. 

Хүүхэд л болсон хойно ээждээ бас эрхэлмээр санагддаг бололтой, ирээд тэврүүлнэ. Ээж албаар том харж, чи чинь ингэхэд гээд л инээнэ. Тэгэхээр зулзага үнэнгээсээ гомдоод байгаа бололтой дог шүү. Хи хи. 

Хань ижил далимдуулж нэг өдөр амрав. Хувийн хэвшлийнхэн иймэрхүү тохиолдолд ямар арга хэмжээ авахаа бас сайн шийдээгүй бололтой. Дарга цэрэг хоорондоо зөвлөлдөөд, хариу хэлтэл амар гэсэн. Азны коля л байх шиг...

Улсын байгууллагууд харин эртнээс манюалаа зохиогоод, тэрнийхээ дагуу ажиллаад байх шиг. Бага зулзага бид хоёр, ойрын хавьтал болсон гэр бүлийн гишүүн нь элдэв шинж тэмдэггүй бол албандаа явж болно гэсэн. 

Тусчихаагүй байгаасай гэж хүсээд л сууж байх шив дээ. Суугуул мужид минь сүүлийн хэд хоног их гарч байна өө. Сургууль цэцэрлэгт их байна. Хэдэн бага сургууль нь ээлжлээд л гараад, нэг амраад, нэг буцаж хичээллээд л гэсэн хэмнэлтэнд байна. 

Томчуудын гурав дахь вакцины бичиг ирсэн. Захиалаад хийлгэдэг байх даа. 5-12 насны хүүхдүүдэд вакцин хийж эхлэх гэж байгаа. 

О.зулзага 3 дахиа хийлгэсэн. Риакци өгсөн бололтой байсан. Анагаахын  салбарын оюутнууд хамгийн түрүүнд хийлгээд байгаа. Хүн хүч дутагдвал дайчлагдах л байхдаа хөөрхийс. Ингэхэд 2 курс боллоо шүү дээ, ирэх 4 сараас. 

Цаг хугацаа ч хурдан юм даа. 4 сараас бүгд дэвшинэ. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт шүү. 

Энэ муухай өвчнийг яая гэж байхад дайн ч бас юу вэ дээ...

0 件のコメント:

コメントを投稿