3 дахь удаагийнхаа тоймоор дунд зулзагын төрсөн өдрийн бялууны зураг оруулна. СБА шүү таминь минь ээ.
Би энэ зургаа нүүрномдоо оруулаагүй. Оруулах гэсэн нэг л сонин санагдаад. Яасан гэхээр? За энэ тухай дараа бичнэ ээ. Сэтгэл сонин болгосон тул...
Хичээж жижигхэн бялуу авах гэснээ хөөрөх зулзагаа хараад уяраад. Наана харагдаж байгааг хүний тоогоор нэг нэгийг авсан. Өөр өөр амттай. Бид ингэж өөр өөрийг авах дуртай.
Бие биенийхээсээ амсаад, аан энэ нь ийм аттай, тэр нь тийм амттай гэж мэдэж авдаг юм.
Мөн тэр цаана алтан хөршийн минь төрсөн өдөрт зориулж хийсэн "ичиго дайвүкү" буюу гүзээлзгэнэтэй амттан харагдаж байна. Дан ганц гүзээлзгэнэтэй ч биш, гадил жимстэй бас байсан.
Яг тэр өдрөө бүгд цатгалдаад, нэг дор бүгдийг нь идэж бараагүй. Маргааш нь бага зулзага амарч таарсан тул ингээд шинийн 2-ны өдөртэй гэж байгаа. Зулзага иддэггүй, би илүү эрх эдлээд идчихсэн.
Энэ илүү эрх эдлэдгээ больчихбол их сайн байдаг. Мэдээд байгаа хэрнээ л...
Төрсөн өдрүүдийг гэртээ даруухан л тэмдэглэлээ. Монголд байсан бол ч өргөн дэлгэр, нижгэр тэмдэглэх байсан даа гэж бодоостой...
Эмээ өвөө, ах эгч нар утасдаж баяр хүргэсэн. Бэлгийг нь ирэхээр нь өгнө гэж ам тагладагаа болиорой та нар, зүгээр. Нэг л өдөр нисэж очоод нөхөж авна шүү, мэдэв үү? Ха ха.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
Турах гэж ядаж байхад хаа сайгүй амттан их байх юм, идэхгүй гээд яалтайв идэж байгаад л дуусахаас хахах
返信削除Хо хо. Би ч бас жингээ хаямаар байгаа уг нь. Даанч эргэн тойрон нил амттан илсэн хүмүүс. Уур ч хүрэх шиг заримдаа. хэхэ
削除