2022年3月26日土曜日

Блоклуулахад

Блоклуулахад яаж хямардгийг яруу тодоор бичиж үлдээх санаатай. Хи хи. 

Одоо ч сэтгэл санаа гайгүй ээ, сто грамм татаад л хавааск шүү дээ. Хо хо.

Найзаа гэж бодож явсан нэг хүний төрсөн өдрийг санадаг тул баяр хүргэчих санаатай. Нүүрномноосоо нүүрномыг нь хайгаад олсонгүй. 

Хүнээс асууж байгаад хайлаа. Бас л гарч ирсэнгүй. Тэгсэн блоклуулсан байлаа. Тэгээд яагаад блоклуулах болсон шалтгаанаа хайгаад олсонгүй. Ямар буруу зүйл хийлээ? Юун дээр алдлаа? гэж мэгж бодоод. Ха ха. 

Хүн гээч чинь ер нь сэтгэлийн амьтан гэдгийг яс махаараа мэдэрлээ, ойлголоо ч гэх шиг. 

Орой хань ижил их ойрынх нь хүнтэй ярьж байж мэнд хүргэлээ. Өнөөх нь гялс баярлалаа гэж хэлээд, хийх ажилтай байна гээд яриа тасалдлаа. Хо хо. Би ч яриагүй л дээ. 

Манай хүн л "чамайг энд нэг хүн намайг блоклочихож гэж гомдоллоод л сууж байна" гэсэн. 

"Үгүй шдээ" ч билүү? "Тэгсэн шдээ" ч билүү? гэсэн. Би яг таг онож сонсож чадаагүй. Тэгсэн дараахан нь блокноосоо гаргасан байсан. Хэ хэ. 

Буцаж найз болцгоогоогүй л байна. Блоклуулаад жил хагас гаран явчихсан болохоор, хоорондоо бол болоод л байсан гэсэн үг. Тийм болохоор хүчилж найз болох шаардлагагүй мэт. 

Яахав ойрын хүнтэй нь үе үе холбогддог болохоор цаад хүн ч шаардлагагүй гэж үзээ биз дээ? 

Сүүлд бичилцсэн чатаа уншлаа, блокноос гаргасан байхаар нь. Түүнээс блоктой үед уншигддаггүй шиг байна лээ. Зүгээр л энгийн зүйл бичилцсэн байсан. 

Өө тэгээд би өөрөө блоклосон хүмүүсээ хачин их өрөвдлөө. Ха ха. Блокноосоо гаргана аа ерөөсөө. Ккк. 

Гэхдээ би болохоор маш их учир жанцантай болохоороо, шалтгаан нь их тод учраас тэдгээрийг блоклосон гэж ойлгоод байгаа. Миний л бодол. Цаад хүмүүст харин утгагүй мэт, солонгон ааштай мэт санагдаж болох...

Хүүхнүүдээ гэж. Солонгон аашт юм даа бүгд, намайгаа оролцуулаад. 

Манай гэрт "13 аашт" гэдэг тренд үг байдаг юм. Би тэр 13 ааштынх нь нэг. Хи хи. 

За за дүгнээд хэлэхэд блоклуулах "ба ба" байдаг юм байна шүү л гэж хэлэх гэсэн юм. Ккк. 

Түр баяртай. Солонгон аашт бүх хүүхнүүддээ амжилт хүсье. 13 аашт нь бас хичээнэ ээ.

4 件のコメント:

  1. хахах ямар адилхан түүх вэ? Би бас тэгсэн ш дээ,хамгийн сайн найз тэгээд хамт дугуйн аялал хийчихээд зураг явуулайрай гэхээр нь мсж-ээр зураг явуулах санаатай, олдоггүй ээ. Тэгээд утасдаад чамайг нүүр номон дээр олохгүй байна гэсэн чинь чамайг би хасчихсан гэдгийн.Чи тэгээд хаслаа шүү гээд хэлэхгүй яасын гэсэн чинь зүгээр л би бүх найзаа хасаж байгаа,зөвхөн гэрийнхэнтэйгээ харьцаж байгаа гэхээр нь нам итгэлээ тэр үедээ. Мэдээж худлаа байсан, хэдийгээр сайн найз байсан ч гэсэн худлаа яриад ирэхээр нь шууд утасдаад надад өөрийгөө хуурдаг худалч найз хэрэггүй сайхан амьдраарай гээд л болсон.

    返信削除
    返信
    1. Хэ хэ. Тийм үү?
      Яадаг юм бол? Гэнэт солонгон ааш нь хүрдэг юм болов уу?
      Би өөрөө блоклосон хүүхнүүд бол намайг ашиглаад таг болсон, хэрэгтэй үедээ уйлан донгодож ирчихээд, хэрэг нь бүтэнгүүт баярлалаа ч байхгүй, эргээд тэгсэн шүү ч байхгүй улсууд гэж шалтгааныг нь их тод санаад байгаа юм. Ккк
      Хорвоо чи...

      削除
  2. Хүн гэж нээрээ заавал биеэрээ мэдэрч байж л сургамж авдаг. Иймэрхүү тохиолдол их байдгийг хүмүүсээс, эндээс бас сонслоо. Гээд яг өөрт тохиолдвол хямрана даа.
    Гэхдээ яадгийн хямар, сэтгэл санаагаа аяндаа зүгээр болтол солонгон аашаа гарга. Хэнд гаргахаа мэдэж байхад л болоо. Тэгэхгүй энэ их асуудал хямралыг юу ч болоогүй мэт өнгөрөөж өөрийгөө хуурч болохгүй. Өөртөө үнэнч байж өөрийгөө мэддэг байх л чухал.
    Улам л хүчтэй болно.

    返信削除
    返信
    1. Харин тийм.
      Цахим ертөнцийн цаанаас, зураг хөрөгний цаанаас ер нь таньж мэдэхэд бэрх, хүмүүн хоорондын харилцаа холбоо улам л ээдрээтэй болох төлөвтэй...
      Заримдаа ч аль хүнээс айж алгын чинээ болдын гэж их зориг орно оо. Ккк
      Солонгон ааш гэж гоё тодорхойлолт санагдаад байгаа, сүүлийн үед.Хи хи

      削除