2022年3月23日水曜日

7 хоногийн тойм

Сүүлийн бичлэгнээс хойшхи 7 хоногийнхоо тоймыг хүргэе ээ. Нэг бүрчлэн бичих эсэхээ сайхан шийдээгүй байна. 

Нөөтбүүкээ асаахгүй яваад байсан чинь блогоо мартах гэж байна. 

Төрсөн өдөр, цагаан өдөр, цэргийн баяр, бас бус тэмдэглэлт өдөр гэх мэт. 

Эхнээс нь бичихэд 2 зулзагын төрсөн өдөр болж өнгөрөв. Ойрхон болдог ч тус тусдаа бялуу авч иднэ гээд. Бид наана нь дунд зулзагаа жаал явуулж, хамтдаа л нэг бялуу авч идье ээ. Хэмнэлт хийх хэрэгтэй шүү дээ. 

-Жижигхээн ч байсан хамаагүй, тус тусад нь тухайн өдөр нь байвал л гоё.

Түс тас ийм хариулт ирсэн. 

За тэгээд бялуугаа авах болохоор хань ижил, аятайхан томхон бялуу аваарай. Ийш тийш дагуулж явж чадахгүй байгаа юм чинь, ядаж бялууг нь идмээр байгаа, дуртайгаас нь аваарай гэж үүрэгдсэн. 

Аав тэгж үүрэгдэхгүй бол ээж бол үнэнгээсээ жижигхээнийг авчихаж мэдэх учир. Ер нь гэрт нэг тийм үрэлгэн талдаа хүн нэг, тэр үрэлгэн занг нь дарж байдаг нэг хүн байдаг тийм ээ. 

Би тэр үрэлгэн занг дарагч нь байна өө. Хэ хэ. Булга намнаач нь танайд гэдэг шиг. Хэ хэ.

Зайрмаган бялуу. Бага зулзага дээрх бөөрөнхийг нь болон нэр нь бичээстэй шоколадыг л идсэн. Иддэггүй, тухайн өдрөө цатгалдсан байх. 

Маргааш нь харин идээд байсан шүү.

Дотроо ийм. Энэ улаан ногоон нь аманд ороод тэсэрдэг. Багад тэсэрдэг чихэр гээд байсан даа. Тэр юм шиг байна лээ. Дунд зулзага дуртай, тийм болохоороо л дүүгээ панаалдаж үүнийг авсан. 

Гадуур хооллоно гэж байсан чинь цэцэрлэгт нь ко гараад, амраад. Онцын шаадрлагагүй бол орж гарч болохгүй гэдэг хүсэлт ирээд, бид чинь ухамсартайгаар түүнийг нь дагасан. Хэ хэ. 

Нэг бодлын хэмнэлттэй шүү дээ. Тэртээ тэргүй бага зулзага нэг их сүртэй идэхгүй, гэртээ ч мөн адил. Мөн гэртээ элдэв амтлагч энэ тэр холиогүй жамц давсаараа амталсан энгийн хоолоо идэхэд эрүүл мэндэд ч хэрэгтэй. Ооё. 

Гэхдээ ээж хааяа гадуур хооллох дуртай дуртай. Нэг удаа ч гэсэн тогоо шанаганаас хол, амар шүү дээ. Тийм үү?

За бусдыг нь дараагийн бичлэгээр. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

3 件のコメント:

  1. Гэрийн нэг үрэлгэн нь байнаа хэхэ.
    Үр хүүхдүүдэд нь төрсөн өдрийн мэнд!

    返信削除
    返信
    1. Хэ хэ. Үрэлгэн нь танайд байна аа.
      Би ч сайндаа биш ээ, байвал илчих гээд байдаг тул, анхнаасаа авахгүй бол идмээр байсан ч идэхгүй юм даа гэж бодоодоо.
      Баярлалаа. Том болж л байна, эхнээсээ.

      削除
    2. идчих гээд гэж байгаам шүү.

      削除