Улаан өнгийн цэцэгс. Өмнөх бичлэгээр шар өнгийх байсан. Шар улаан өнгийг хослуулах нь элбэг юм билээ. Зохицоно гэж тэр нь.
Алтанзул. Улаан өнгийнх нь бэлгэдэл утга нь хайрын амлалт, хайраа илчлэх гэсэн утгатай гэнэ шүү. Шар, цагаан өнгийнх нь ч бэлгэдэл утга нь төөр өөр байдаг юм байна.
Үүний нэрийг мэддэггүй. Нэг л айлын гадаа ургасан байсан байх.
Үүнийг хань ижил уул явахдаа олж ирсэн. Ирэхдээ надад мэссэж ирүүлсэн байна аа. Энэ цэцгийг машиныхаа урд тавьчихсан. Хажуугаар нь "Гэрлэж амжаагүй явна" киноны дуу яваад л, өөрөө дагаж дуулаад л. Хэ хэ.
Хэсэгтээ манайд тэр дуу хит болов. Хэ хэ. Угаасаа ч би дуунд нь ч тэр, кинонд нь ч тэр дуртай л даа. Хань ижил бас гитар дээр дардаг юм. Үе үе дуулж өгнө өө.
Гэх мэт хаврын улирлыг эморсхийгээд л туулж явна даа. Хэ хэ.
Хавар гэснээс Кимү Такүгийн нэг драмаг үзээд, буцаад крашлаад уналаа. Одоо боксын дасгалжуулагчтай драмаг үзэж эхэлсэн. Ккк. Ай хавраа гэж, дурлачихмаар санагдтал л авч байна дөө.
За бүр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿