За энэ номыг бас л эндээс төгсөөд явсан нэгэн хөөрхөн хөвгүүн өгсөн. Эртээдийн ном өгдөгөөс өөр шүү. Хэ хэ. Гэснээс би чинь их олон дүү найзтай болж байгаа.
Эхнээсээ томоо залуус болоод, аав болцгоосон. Одоо ч заримынх нь ээж ааваас ах болоод явчихаж байна аа. Нас бол зүгээр тоо шүү, таминь ээ. Хи хи.
Сахараа танах тухай ном уншиж байгаа хүн чинь жимстэй хамт зураг дарж маяглана биз дээ? хэ хэ. Мэдээж ор тас танаж чадахгүй байна. Эргэн тойрны хүмүүс хүсэхгүй байна. Уншихгүй байна.
Үүнд би өөрөө бухимдаад, хэлэх үг олдохгүй байна. Хэ хэ. Өөрийгөө хичээх минь гээд тоолгүй орхих хэрэгтэй байна, эхний удаад.
Нэг амжилт гэвэл амттан авахдаа арын тайлбарыг заавал хардаг болсон. Сахар гэдэг үг байвал буцааж лангуун дээр нь тавьдаг болж байна.
Гэм нь сахар гэдэг үг зоолттой байна. Сахаргүй зүйл алга цаана чинь. Сахаргүй гээд ирэхээрээ үнэ нь өсөөд явчихаж байна. Гэснээс ерөнхийдөө юмны үнэ өссөн.
Дайнаас л болж байна гэж ганц нэг хүн хэлсэн. Үнэн, үнэн. Орост ч юины үнэ айхтар өссөн гэж саяхан ирсэн орос хүн хэлсэн.
Хамгийн дуртай амттанаа ч авахдаа анхаардаг болсон. Нэлээд хэдэн жилийн өмнөөс какао ихтэйг нь авдаг болсон ч гэсэн хангалтгүй санагдаад. Мөн тэр юу гэлээ дээ тосны агууламжийг нь одоохондоо тогтоож амжаагүй байна.
Хамгийн дуртай амттанаа ч авахдаа анхаардаг болсон. Нэлээд хэдэн жилийн өмнөөс какао ихтэйг нь авдаг болсон ч гэсэн хангалтгүй санагдаад. Мөн тэр юу гэлээ дээ тосны агууламжийг нь одоохондоо тогтоож амжаагүй байна.
Үе үе сөхөж харж байх ёстой, ширээний номоо болгомоор. Даанч тэр ажлын ширээ нь хаана байна? Хэ хэ.
Цагаан будаа их ховор иддэг болсон. Талхыг хаа нэгтээ идчихээд байна. Гурилан боов шоов идэхээ байсан. Хаа нэгтээ зулзагуудынхаа үлдэгдлээс амсана.
Гоймон огт идэхээ байсан. Гэх мэтээр үзэж тарж байгаа ч миний жин буухгүй байна. Элэг энээ тэрээгээ нэг үзүүлэх болсон бололтой гэж дүгнээд сууж байна.
Наана гэрийн бусад гишүүдийн эрүүл мэндэд л анхаараад, өөрийгөө гаргуунд гаргаж байна. Яалтай...
Ойрд эмнэлэг домнолого их явсан ч, тувт зулзагуудаа л үзүүлж харуулах шив дээ. Өөрийгээ хэзээ үзүүлэх юм бүү мэд.
За тэгээд одонтой одонгүй ээжүүд минь хичээгээрэй. Бүгдэд нь амжилт хүсье.
Миний замналаар л яваад бнаа даа. Сахар номыг уншаад сахараа хэсэг зуур нилээд танасан байдаг юмаа. Гэвч удаан хугацаанд барихад хүндрэлтэй бсаан, өөрөө бүгдийг нь хийж идкү бол гаднаас авч идсэн бүх л юм нуль сахар. Өөрөө бүгдийг нь хийнэ гэж юу байхав. Гэхдээ "Чихрээ танасан тэмдэглэл" гээд сахар номын зохиогчийн пэйжийг нь дагаад урам зориг авдаг аа. Тэгж бгаад сургалтанд нь суумаар л бгаа.
返信削除Найз минь, турах ганц л арга бдын бн гэж би бодоод бн. Intermittent fasting буюу завсарлагатай мацаг барих. 16/8 гээд хайхаар дүүрэн бгаа. Нодлин өдийд хэсэг барьж үзээд даанч буцаагаад алдчихсын. Энэ жил дахиад эхлэх гээд халширч нилээд хойш нь тавьсан, одоо харин эхлүүлээд овоо тууштай явж бгаа. Эхэндээ өлсөөд сүйд болох бх гэж айж бсн, эхний хэд хоногт жоохон хэцүү. Тэгсгээд бие махбодь дасаад, өлсөх хонхолзох нь багасаад, эрч хүч харин ч бүр нэмэгдээд эхэлдэг юм бн. Гэхдээ хүн бүрт тохирохгүй гэж бсан, бас өөрөө сайн судлаарай. Над шиг идэх юмаар бүх баяр баясгалангаа орлуулсан бсн хүнд бол янзтай зохиж бгаа. Өөр зүйлсээс баяр хөөр, таашаал мэдэрч эхэлсэн гэхиймүү.
Соулмэйт.
Хэ хэ. Тийм байх шиг байна шүү. Ор тас хасах гэхээр бас бологүй байна өө. Гэхдээ л чадахаас нь эхлээд хасаад л байна.
削除Жишээ нь их олон жилийн өмнөөс кофег хараар нь уудаг болсон. 3 наран жилийн өмнөөс гоймон идэхээ байсан. Хаа нэгтээ л иднэ.
Би бас инста зэргийг нь дагадаг.
Тийм үү? Завсарлагатай мацаг судална аа. Нэг хэсэг бас барьж үзэж байсан. 24 цагийн мацаг шүү. Боломжийн санагдаж байсан.
Оройн хоолоо 6 цагаас хойш идэхгүй байх санаатай.
Өөртөө хийсэн дүгнэлт гэвэл хөдөлгөөн их дутагдаж байгаа гэж бодоод.
За хичээцгээе ээ. Амжилт шүү.