2022年6月11日土曜日

Гүзээлзгэнэ

Хөршийн холбоо минь бат бөх оршсоор байгаа шүү. Хэ хэ. Хөрш эмээ маань ийм гүзээлзгэний буттай сав барьж ирээд. Зулзагуудад чинь сонирхолтой байх гэсэн. Үнэхээр ч сонирхолтой байсан. Адаглаад л услана гэдэг чинь бага зулзагат бол зугаатай...

Ийм навчтай. Тариаланч улсууд бол хараад л мэднэ. Над шиг идэхээс өөр ид шидгүй хүнд бол зүгээр л нэг навч. Хэ хэ. Энэ идэхээс өөр ид шидгүй авъяасаа засна аа, тэтгэвэрт гарахаараа. Ккк.

Хөөрхөөн, ингээд ганц нэгээрээ улаараад л. Ажлаа тарж ирээд хоёр зулзагатайгаа ургацаа хураана. 

Энэ хавчаар хатгасан нь аминдаа шувуунаас хамгаалж байгаа царай нь. Гадаах нэрсний маань жимсийг болжмор бас бус жижиг шувууд тоншчихдог байхгүй юу. 

Тэрийгээ хөршдөө хэлсэн чинь маргааш нь нэг тор бариад ирсэн. Гадуур нь бүрхээрэй гээд. Би гэрээсээ энэ цэнхэр хавчаарнуудыг гаргаж ирсэн. Гэхдээ болжморууд нэг их тоогоогүй. Яасан юм бүү мэд.

Ганцхан тийм жижигхэн бутнаас овоо их ургаж хураах юм билээ. Хамгийн арвин ургацтай өдөр байсан байх шүү. Ямар ч химийн бордоо энэ тэр хэрэглээгүй, ориг. Амт ч салахын аргагүй байсан.

Яваандаа ширхэгийн тоо цөөрөөд ирнэ. Болсон гүзээлзгэнэ байна уу? гэж хайна. Олохоороо бөөн баяр хөөр. Оруулж ирээд зүгээр идчихгүй зураг хөрөг дарна. Хи хи.

Хамгийн сүүлийх нь. Би өөрөө илчихсэн. Зулзагууд тоохгүй байсан даг. 

Гэснээс одооны энэ хүүхдүүд жимс тоохгүй юм. Хань ижил бид хоёр өөрсдийн үетэйгээ харьцуулж ярина. 

Эд нарыг идээд өгөөч гэж гуйх юм, яалтай. 

Хөршийн холбоо мандтугай. Түр баяртай. Бүгдэд нь амжиль хүсье.

0 件のコメント:

コメントを投稿