Гэрийн гадаах нэрсний мод. Нэрсний нэг төрөл шиг байна лээ. Нил ягаан бол жөөрчлөгдөхгүй, хүрэн улаан болно.
Гэхдээ хүрэн улаан болсноос нь идэж үзээгүй. Болжмор мэтийн золигнууд чинь хүний аманд ганц жимс хийчихгүй, тоншоод тоншоод хаячихна.
Англи нэршил нь Amelanchier canadensis. Нэрс гээд л монголоор буулгачихлаа. Мэддэг мэргэнүүд хэлж өгнө биз дээ? Нэрс жимс ингэхэд ямар байдаг билээ? Эх орныхоо гого гого жимснээс амаа олохгүй идэх юмсан.
Тэрнээс өмнө сайхан гашуун ааруул олоод үмхчихмээр байгаа шүү. Өөр чинь юу билээ? Өрөмтэй талх, хайлсан тос, айраг, өтгөн сайхан тараг, ингэний хоормог, цаашлаад баба бодис энэ тэргүй борц. Хо хо.
Болжмор шувуу хооллочихдоггүй бол ч ганц гэлтгүй модноос арвин ургац авахаар юм билээ. Би одоо ч орж гарахдаа аминдаа урьтаж түүж ам руугаа хийгээд л явна. Хэ хэ.
Заримдаа бодно оо, байгаль дэлхийнхээ ганц ч гэсэн амьд амьтныг хооллоод буян үйлдэж байна даа гэж. Түүнээс бид чинь дандаа л амьтны амь хөнөөгөөд байгаа биз дээ? Махчин улс чинь...
Бүгдэд нь амжилт хүсээд түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿