2022年6月13日月曜日

Тамирын өдөрлөг

Энэ арга хэмжээ 5 сарын сүүлээр болоод өнгөрсөн шүү. Хагас сайнд болсон. Уламжлалт маягаар зохион байгуулагдсан нь 2 жилийн дараа. 

Гэхдээ бас 100 хувь уламжлалт маягаар болоогүй ээ. Уламжлалаа дагаад өглөө нь бэнтогоо хийгээд аваад явсан. Гэрээрээ эртлэн босч бэлдсэн. 

Хань ижил өндөг шарж өгсөн. Учир нь би тэгж шарж чаддаггүй. Чадахыг ч хүсдэггүй. Ха ха. Супер дупер ээж байх шаардлагагүй. Бусад гишүүдэд ч хариуцлага, үүрэг оноох ёстой тийм үү? Хэ хэ.

Хүнд гээд л шүүмжлүүлээд байдаг цуүнхээ үүрээд хичээлдээ явдгаараа явсан. Хичээлээ ч хийнэ, тамирын өдөрлөгтөө ч оролцоно. 

Цагийн хуваарь гаргаад 1 болон 6 ангийнхан хамтдаа, 2 болон 5 дугаар ангийнхан хамтдаа, 3 болон 4 ангийнхан хамтдаа элдэв дасгал хөдөлгөөн хийж оролцсон. 

Дунд зулзагынх эрт болсон. Уламжлалаа дагасан аятайхан газар өрсөлдөж аваад, дэвсгэрээ дэвсээд эмээ өвөө, гэр бүлээрээ ирдэгийг энэ жил хориглосон. 

Өөрийн хүүхдийн оролцох цагт ирж үзээд, дуусахаар нь үтэр түргэн тарцгаах. Тэгээд дараагийн цаг буюу хүүхдүүдийн ээлж. 

Надад бол амар байсан. Үдээс хойшдоо гэрийнхээ бусад ажлаа амжүүлна. Зулзага бол үдээс хойш тардаг цагтаа царна.

Бид ч маш том ажил амжуулсан . Дараа өнгөтөөр бичимз.

Нэг бахархууштай нь гэвэл дунд зулзага нийт сурагчдын төлөөлөл болж олны өмнө гарч үг хэлсэн. Хэдэн өдрийн өмнөөс хэлэх үгээ бэлдсэн. Хань ижил үг зааж өгөх гэсэн чинь өөдөөс нь

-Наад үгийг чинь захирал бараг хэлчихнэ. Хүүхэд бол хүүхдээрээ л сэтгэж үгээ хэлнэ, бусад хүүхдүүддээ ч ойлгогдохоор, бага ангийнхан ч сонсоод ойлгохоор үг хэлнэ.

Гэж түс тас хэлсэн. Бид хоёр наана нь нүдээ ирмэлцээд л өнгөрөх шив дээ. Тухайн өдөр сонссон чинь тэрүүхэндээ шов хийсэн үг хэлчихнэ лээ. 

Үг хэлээд буусны дараагаар олон ээж аав нар тааралдахаар л гарыг нь асуудаг гэж байгаа. Яагаав, өнөөх хугалсан баруун гар, хальт боолттой байсан. 

Одоо бол боолтоо авсан, бөмбөг нүдэх гэх мэт хөдөлгөөн хийж болохгүй, хичээлээ бичиж болно, төгөлдөр хуураа дарж болно гэсэн. Төгөлдөр хуураа л дарахаар болсондоо баяртай байна лээ. 

Хичээл бол дараагийн асуудал. Ха ха ха.

Энэ их инээдтэй. Ийм техник харангуутаа зам гараад явчихсан манай харчууд. Би наана нь юу билээ? ухааны юм бодоод үлдсэн. Эхэндээ гайхаад, тэгсэн тэнд очоод зогсохыг нь хараад л ойлгож энэ тэр. 

"Ажилладаг машин" гэдэг нэртэй иймэрхүү өргөгч, зуурагч гэх мэт машинуудын зураг бүхий ном байдаг юм. Тэрийгээ амьдаар нь хараад бөөн баяр болоод байсан. Хавиар нэг орилж морилж. 

Харчууд заримдаа аягүй өвөрмөц ертөнц тийм ээ? Ойлгомжгүй зүйл байна байна.

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿