Ургацын далай гэдэг шиг намар цагт японд ургац арвин юм аа. Атаархмаар. Ганц намар гэлтгүй жилийн 4 улирал ургац арвин эд нар. Тэгэхэд миний муу эх орны тариаланчид яаж махийж байна тийм ээ?
Цагийн сайханд ногоочидтой хамтарч ажиллаж байхад их хэцүү л санагддаг байсан. Усны нөөц багатай гэх мэт.
Дээрээс нь эмэгтэйчүүд голцуу ажилладаг. Эрчүүд нь ховор, яг юу хийдгийг сайн мэдэхгүй...
За оршил их урт болдог тийм ээ? Байнгын уншигчид минь андахгүй дээ. Хэ хэ.
Туулайн бөөрийг дэлгүүрээс л голцуу харж байсан байх тийм үү? Ялангуяа хот газрынхан. Би бол бүр туулайн бөөр гэж ч мэддэггүй байсан. Энд ирэхээсээ өмнө.Ийм өргөсөн дотор боловсордог. Бас л модонд ургадаг. Боловсорч гүйцээд ирэхээрээ унадаг. Унасаныг нь бодон гахай зооглоно. Түрүүлж түүвэл их юм болдог байх.
Худалдааны зорилгоор тарьдаг хүмүүс ч байдаг байх. Сайн мэдэхгүй байна өө.
Навчных нь зургийг дарсан ухаантай юм. Модыг нь бүхэлд нь дараагүй байна. Ирэх жил модтой юутай хээтэй нь зураг дарж оруулна аа.
Навчных нь зургийг дарсан ухаантай юм. Модыг нь бүхэлд нь дараагүй байна. Ирэх жил модтой юутай хээтэй нь зураг дарж оруулна аа.
Ууланд алхангаа дарсан юм. Ойн гүн лүү орвол модон гахай нь ирээд намайгаа зооглочихож магад гэж айгаад гэхгүй юу. Би чинь тарган цатгалан сайхан амьтан шүү дээ. Хи хи.
Бага зулзага хатгуулахаасаа айгаад надад бариулж авчирсан нь. Хэ хэ. Ээж гэдэг хүн яахав, үр зулзагануудынхаа танин мэдэхүйд өчүүхэн ч атугай хувь нэмэр оруулчих санаатай үзэж тарж байна.
Бага зулзага хатгуулахаасаа айгаад надад бариулж авчирсан нь. Хэ хэ. Ээж гэдэг хүн яахав, үр зулзагануудынхаа танин мэдэхүйд өчүүхэн ч атугай хувь нэмэр оруулчих санаатай үзэж тарж байна.
Ухаан, танин мэдэхүй нь тэлж буй гэдэгт найднам...
Уулынхан ингээд будаатайгаа агшаагаад, ингэж гурвалжлаад идэцгээсэн нэг орой. Үүн дунд миний гурвалжилсан будаа ч байгаа. Царайлаг нь шүү, худлаа худлаа, жаахан царай муутай нь.
Уулынхан ингээд будаатайгаа агшаагаад, ингэж гурвалжлаад идэцгээсэн нэг орой. Үүн дунд миний гурвалжилсан будаа ч байгаа. Царайлаг нь шүү, худлаа худлаа, жаахан царай муутай нь.
Би ихэвчлэн бөөрөнхийлчихдөг, амар. Энэ удаад жаахан нэрээ бодоод өө. Монголынхоо нэрийг л бодох юм даа. Хо хо. Энэ сүүлийн тэмээний ачаа хүнд гэгчээр туулайн бөөр ихтэй будаа. Үүнийгээ би өөрөө түрүүлж аваад идчихсэн. Хи хи.
Нэг иймэрхүү, намар цагийн амт. Монголд бол айраг юм даа тийм ээ? Яахав орчин цагт бол олон зүйл ногоо гарч байгаа ч. Айраг гэснээс би энэ жил хүмүүсийн буянд айраг уугаад амжсан шүү.
Зургийг нь оруулж гайхуулна аа за юу? Хэ хэ.
За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
Welcome back!
返信削除Энэ нөхрийг мэднэ, сайндаа ч биш бага охины цэцэрлэгийн хашаанд ургаад яг ингээд охин хатгуулахаасаа айгаад би барьж ирж байсан хэхэ.
Гэхдээ би идэх дургүй ээ. Ээж дургүй болонгуут ээжийн дургүй юм бараг худалдаж авахаа больчихдог шд. Танайх тэгдэг үү хэхэ.
Тадайма.
削除Би дуртай ч биш, дургүй ч биш. Өөрсдөө худалдаж авч ихдэхгүй, тааралдвал харин идчихдэг. Хэ хэ.
Ер нь бол тийм талдаа, дургүй зүйлээ авахгүй, хүмүүсийн дуртай зүйлийг ч ховор авдаг. Ккк.