Зун ёстой гэнэтийн шийдвэрээр хань ижил монгол яваад, 2 долоо хоноод ирсэн. Тувт эмнэлгээр л байсан.
Харьж ирэхэд нь мэдээж баахан ном захина биз дээ? Бөөн боломж. Энэ л боломжийг ашиглахгүй бол тийм ээ?
Тодко-гийн номнуудыг ёстой санаандгүй авсан. Эмнэлэгт нэг ах хүү бөөнд нь 10.000 төгрөгөөр өглөө гээд явж байсан гэсэн. Тэгэхээр нь хань ижил чамд байгаа юу? гэж асууснаа авчихсан байсан.
Зайлуул тэр ахыг өрөвдөөд 20.000 төгрөг өгсөн гэсэн. Өрөвч юм байгаам хөөрхий. Хэ хэ.
За тэгээд худалдаж авсан номнууд, найз минь бэлэглэсэн номнууд, өмнө нь би өөрөө худалдаж аваад тавьчихсан байсан номнууд гээд л бий.
Эхнээс нь нимгэн гэснээс нь эхэлж уншиж байна. Дууссанаас нь эхлэн зураг хөрөг оруулна аа.
Ингэж, ядаж зураг оруулах чинь их зүгээр юм билээ. Сүүлд чи минь, та минь номоо захиарай гэсэн чинь би ямар ном уншсанаа санахгүй байсан шүү дээ. Насных уу? Тархиных уу? Ёстой бүү мэд...
Үүнээс гадна бас хэд хэдэн ном авчруулсан. 11 сард дахин 2 ном авах гээд захьчихсан гээд л боддоо. Шуналаа гэж.
Дүү минь "энэ их номоо дараа нь монгол буцаах гэж бөөн юм болох гэж байгаа юм" гэж үглэсэн. Яах вэ дээ? Жавхлан юм энэ хорвоо чинь өөрөө. Хи хи.
За та нар минь ч гэсэн боломж л гарвал уншиж байгаарай. Гадаад хэлээр уншвал бүр сайн шүү.
За түр баяртай, түр ч гэж дээ маргааш болтол баяртай. Хо хо. Бүгдэд нь амжилт хүсье.
Надад Г.Аюурзанын бараг бүх л ном байх шиг байна. Дутуу байсан хэдийг сая бас захиад авахуулчихсан. Дахиад бас хэд дутуу. Уншина даа. Дутуугийн комплекс байнаа номны тал дээр. Авч тавьж санаагаа амраачихаад, хааяа нэг уншихад хачин сайхан. Тиймээ гээд уруу татаад хэхэ
返信削除За яагаад л хүн уруу татаад байна айн? Хэ хэ. Аюурзана гэснээс би ойрдоо уншаагүй, тэгсэн нэг дүү маань авч өгнө гэсэн. 11 сард ирж очих хүнд дайна гээд ам өчгийг нь авчихсан. Номоо ирэхээр зураг оруулна аа.
削除Номын сандаа өрсөн номнуудаа харж кайф авдаг шүү дээ би чинь. Уншаагүй ном зөндөө байна лээ. Хи хи.