Ойрд Аюур ахын номноос уншсангүй. Унших тохироо бүрдэв. Нэгэн номын клубт давхиад орчихсон. Чаддаг байгаа гэж айна үе үе. Ямартай ч эхний уулзалтанд нь орсон. Номын хорхойтой олон бүсгүйчүүдтэй танилцсан.
Эрчүүд ховор. Тэд хаа явна аа? Хэ хэ.
Азхурын хямдралаас ном авахдаа авсан. Хямдарсан байгаасай гэж хүссэн. Хямдраагүй байсан.Энэ сард уншиж ярилцах ном тул, хямдраагүй байсан ч худалдаж авсан. Хэ хэ. Түүнээс ч за за гээд хойшлуулж магад л байсан байх.
Харин азаар яг манай нутагт монголоос нэгэн бүсгүй ирж таараад. Түүнийг нь эртний танил нэгэн эгч "Ном авмаар байгаа юм уу? Эгч нь хэлж өгөх үү? Одоо явах хүнд?" гэж захиа ирүүлээд.
Би уярч хайлсан. Клубынхээ унших ёстой гэсэн 2 номыг нэг жижиг номын хамт дайсан.
Сэтгэл гарган холбож өгсөн эртний танил эгчдээ ганц шоколат буцахад нь дайна даа, талархсан сэтгэлийн минь илэрхийлэл. Өөр юугаар илэрхийлэхээ мэдэхгүй л байна.
Номоо уншаад эхэлсэн, 50 дахь хуудсан дээр явж байна. Уншина гээд гаргаж ирснийгээ түр хойш нь тавив. Уншиж байсан "Дуугай" номоо дуусгасан. Төгсгөл хэсэг нь сонирхолтой санагдсан. Дараа чадвал, амжвал тусад нь бичихийг хичээнэ ээ.
Бас хоёр ном энд японд ирчихсэн яваа. Дараа уулзахаараа авахаар тохиролцсон. Бас японд ном зарж байсан нэгэн бүсгүйгээс 7 ном худалдаад авчихлаа. Ёх, ядаргаатай их ном авч байна уу?
Та нар миний өмнөөс ядарч байна уу? Харин энэ жил яагаад ч юм, маш их ном худалдаад авчихлаа, уучлаарай. Хэ хэ. Би өөрөө ч санаа зовоод байна. Хи хи.
За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
Би бас яг энэ намыв эхлүүлээд 50 дахь хуудас хавьцаа яваа. Цаашаа нээх явж өгдөггүй ээ, сэтгэл санааны байдал арай тохирохгүй байх шиг.
返信削除Пиглет
Хөөх тийм үү? Хоёулаа ер нь л ойролцоо уншаад байдаг тиймээ? Би овоо уншаад байгаа. 27-нд энэ номын тухай сэтгэгдэл хэлэлцүүлэгтэй тул, хэхэ.
削除Сэтгэл санаа нь дажгүй юу? Яавал сэргэдэг вэ? Тэр зүйлээ л хийх хэрэгтэй шүү. Амжилт шүү.