Алтан шаргал намар.
Ажлын газрын нэг дарга зарим өглөөдөө ингээд бэрсүүт жүрж, нимбэг жимс авчирч тараагаад байгаа.
Гэрийнх нь гадаа ургадаг гэсэн. Тариалдаггүй, зүгээр ургадаг гэсэн шүү. Яавал эд нар шиг ийм күүл амьдрах уу? Хэ хэ.
Ингээд хайрцгаар нь авчирдаг. Дураараа, зүгээр ургачихдаг айхтар жимснүүд. Хэ хэ. Энэ зурган дээр болохоор нимбэг нь ахиу байна. Өмнө нь бэрсүүт жүрж нь ахиу байсан.
Миний хувь. Тарахдаа бас нимбэгнээс нь нэмсэн. Үлдчихсэн байхаар нь. Авчраад хэрчээд усандаа хийж уусан. Бусдыг нь хөлдөөсөн. Хааяа гаргаж гаргаж ирж цайндаа хийх гээд.Тэгээд гэртээ элдэв амттан авахгүй. Бас нэг төрлийн хэмнэлт. Хи хи. Түүнээс хүүхдүүд л болсон хойно огт амттан идэхгүй байна гэж байхгүй юм аа. Харьцангүй багасгаад байгаа ч гэсэн. Ядаж байхад ааруул минь дууссан. Шуудан авах эсэхээ бодоод л байна...
За тэгээд хөршийн холбоо мандтугай, танилын холбоо мандтугай...
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
Sain bn uu?
返信削除Buyantai hurshuud yum aa. Kakind bi aimaar durtai.
Tani shig ingeed oirhon oirhon bainga bichij bhiig husdeg ch yeruusuu amjihgui yum daa. Odoo buur negmusun bolidog ch yum uu gej bodood bga.
Сайн байна уу? Хэлээд юүхэв, буянтай хөршүүдийнхээ буянаар ганц нэг жимсийг худалдаж авдаггүй хэхэ. Хэмнэлт шүү дээ. ккк
削除Өө өдөр бүр бичих шаардлага байхгүй шдээ, Сардаа хэдхэн байсан ч болно шдээ. Би л гэж бөөн идэвхи царайлаад байгаа болохоос. Хэ хэ.
За амжилт хүсье ээ.
Сайн сайн. Энэ эхний коммент би шүү. Өчигдөр утаснаас ороод бичсэн Анон болж. Ийм болсоныг мэдээд бусад бичлэгт коммент бичихээ азнасан.
削除Та бүр өдөр бүр бичсэн байна лээшд. Хожим хүүхдүүдтэйгээ суугаад уншихад бөөн дурсамж сайхан байх даа.
Хөөх тийм үү? Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.
削除Ганц гоё загварлаг блог минь шүү дээ, чиний блог. Битгий хаяарай. Онэгай шимас.
Эзэнтэйгээ адилхан царайлаг, гуалиг, загварлаг, тэр францын аялал ёстой таалагдсан. Би франц явбал улаан өсгийт авч явна гэж мөрөөдөж байгаа, чам шиг. Хэ хэ.
За амжилт шүү.
За баярлалаа. Хичээе ээ.
削除Тэр улаан туфль надаас илүү алдартай байна аа, ккк. НН, блог, хаа сайгүй улаан туфль л яриад байна. Эхнээсээ Soulmate бүр нэгийг авсан гэж коммент үлдээсэн байсан.
Үхлийн тухай постонд нь бараг блог пост дайны урт сэтгэгдэл үлдээсэн. Та харахгүй л байх шиг, ккк
Хэ хэ. Эзнээс нь илүү улаан туфль шүү тийм ээ. Эзэн бол үнэн үзэсгэлэн төгөлдөр байсан шүү дээ. Надад бол зохихгүй байх л даа, хөнгөн пүүз л өмсөх байх шүү аягүй л бол. Хэ хэ.
削除Өө тийм үү? Орж уншина аа. Доош нь гүйлгэж харахгүй л яваад байна. Баярлалаа.