Юу бичих үү? Хэсэг баахан номны тухай биччихлээ. Гэгээрсэн гэлтэй. Хэ хэ. Дан ганц ном уншаад л суудаг уу гэхээр үгүй ээ.
Сүүлийн үед аяга угаагчаа л их нэхэж байна. Нэхэж тавиад л, хүнд бэлэглээд л. Угтаа зарж борлуулах хэтийн санаатай ч...
Эндхийн "мэрүкари" гээч сайтанд байрлуулаад зардаг гэсэн. Би нэг л учраа олохгүй байгаа. Шуудан орно, зураг хөргийг нь авч байрлуулна гэх мэт. Блог бичиж чадаад байгаа юм чинь, нүүрномд зураг хөрөг оруулаад болоод байгаа юм чинь чадна аа гэсэн хүн байна. Хань ижил. Миний л "зориг хүрэхгүй" байна.
Хэрэв үүнийг уншиж байгаа бөгөөд японд байдаг хүмүүс байвал энд сэтгэгдэл бичээрэй. Хямдхан зарна шүү. Хи хи.
Японоос өөр газарт амьдардаг уншигчид минь япон дахь найз нөхөд, хамаатан садандаа бас бэлэглэж болно шүү дээ, надаасаан худалдаж аваад. Хо хо.
Ойрд маш их хүйтэрч, оноор ороогүй цас оров. Санасныг бодоход хөвсийтөл хунгарласангүй. Өглөөдөө цас арилгана гэдэг ажил гарахгүй амар байлаа.
Ажлаасаа яг тардаг цагтаа гарсан. Тэгэхгүй бол бага зулзагаа авах ёстой цагаас нь хоцорчихно. Түүнээс гарах бэлтгэлээ хийсээр байтал 10 минут зоолттой өнгөрөөдөг юм.Манайхан намайгаа ойлгоно. Түүнээс дарга хариагүй байхад цэрэг харьж болохгүй гэсэн хуучинсаг үзэлгүй. Төрийн албан хаагчид бол аль болох илүү цаг ажиллахгүй байх, илүү цагаар ажиллуулахгүй байх гээд арга хэмжээ авч эхэлсэн.
Гол нь хувийн компаниуд. Заримдаа илүү цагийн мөнгө өгөлгүй ажиллуулчих санаатай. Аавуудад нялх нярай хүүхдээ харах амралтыг нь тэр бүр өгөхгүй байх гэх мэт.
Мэдээж бүгд биш л дээ. Шинэлэг сэтгэдэг, эрэлхийлдэг даргатай захиралтай бол ч өөрчлөгдөж байгаа газрууд бий бий.
За тэгээд эх оронд минь бүр хасах 40 хүрч хүйтрээд байхад би энд хасах 5 руу ч ороогүй байхад, даарлаа, хөрлөө гэхээсээ санаа зовдог юм өө. Тэнд буй ижий аав, ах дүү амраг садангууд минь бүр л хүйтэн орчинд болгоод байхад тийм ээ?
Ядаж байхад хотын утаа тийм ээ. Дээдсүүд нь идээд уучихсан тэр мөнгийг жинхнээсээ утаагаа багасгахад зарцуулсан бол гэж бодохоор л...
Бидний тавилан хаашаа л яваад байна даа...
Цасан шуурга ихтэй гээд бага сургууль амарсан. Учир нь нэг том голын цаанаас ирдэг сурагчдын аюулгүй байдлыг бодолцсон. Гүүрэн дээгүүр машинтай явахад л машин ганхдаг юм, салхи ихтэй үед.
Бусад бага сургуулиуд амраагүй гэсэн. Зөвхөн манайх л амарсан юм байх. Зулзага бөөн баяр, унтаад хоцорсон. Дүүг нь нэг үлдээх гэснээ эгчийгээ элэг бариад зурагтнаас салахгүй байх гэж бодоод албанд нь өгсөн.
Яг цасаар шуурч байхад бол урдах зам харагдахгүй байсан. Айгаад тэр оройдоо гэрээсээ цухуйгаагүй. Маргааш нь яасан бол гэсээр л цонхоор харсан чинь ашгүй гайгүй.
Шавь болон хуурай дүү нар гоё монгол амт амсуулсан. Бас дулаахан оймс бэлгэнд авсан. Бид өнгөрдөг жилээс монгол бэлгээр тасрахгүй л байна. 2023 ондоо ч бас амьдралаа "бэлгийн зам"-аар сайхан аваад явчихдаг юм шүү. Хэ хэ.
Өө тийм хэдэн бууз чимхэх юм байна шүү, тийм ээ. Мэдээжийн зүйл бичсэн үү? Ул боов энэ тэр гэж сүржигнэлгүй жижигхэн дугуй хэлбэртэй жигнэмэгээр тавгаа засчихдаг болсон тул их урамтай байгаа.
Өмнө нь заавал л ул боов байх ёстой юм шиг санаад, тавгийн идээ гэж засдаггүй байлаа. Мөн ирсэн хүүхдүүдэд бэлэг гэж өгдөггүй, тавагтай идээнээсээ атгаад л өгчихдөг.
Энэ жил 3 шинэ залуус ир золгох байх. Дадлагажигчаар ирсэн. Хэл ус тааруу, хэдий ч ажиллаад л байдаг сурагтай. Хэл ус шаарддаггүй тулдаа л тэр байх. Тамүра гэдэг хүнийг Тамираа л гэчихсэн тууж явсан. Ха ха.
Бодоод байсан сүрхий дөхүүлсэн байна лээ. Ккк.
Шинээр нэг ном уншиж байгаа. Түүнийхээ зургийг оруулахын өмнөхөн зүгээр суухаар зүлгэчихлээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.
0 件のコメント:
コメントを投稿