Үзэсгэлэнтэй болгодог жил гарч байгаа гэсэн тийм ээ? Нэг их хөдөлмөр заралгүйгээр хөвсгөрөөсөө салчих юм биш биз дээ? Хэ хэ.
Бяцхан хөөрхөн тавгийн идээ засдаг болоод 3 дахь жилтэйгээ золгож байна.
Энэ хөөрхөн идээг минь нэгэн хөөрхөн эгдүү чинь хуурайлаад, үрэлнээс нь хүний нүд хариулж байгаад ам руугаа явуулаад байсан. Ха ха. Мэдээгүй л гэж бодож байгаа байх даа, буруу зүйл хийчихлээ дээ гэхээрээ эдний нүд, нүүрний хувирал харваас андашгүй тийм ээ.
Шинийн нэгэнд бид айл хэссэн. Мэдээж айл хэссэн улс чинь алт мөнгөтэй харьсан. Тавгийн идээ амттай байсан. Хайлмагийг нь би хуурайлж, ааруулыг нь зулзага хуурайлсан. Хэ хэ. Уучлаарай.Буузны дараагаар бид найзынхаа гараа гаргаж хийсэн амттанг амтархан идсэн. Зулзагууд зайрмагнаас нь нэммээр байсан гэсэн. Хо хо. Нэрэлхээд хэлээгүй шиг байна лээ.
Эгч нь даалгавраа хиймээр байна аа гэж ярвайгаад тухтай суулгаагүй. Гайгүй ээ, дараа жилээс чамайг айл хэсэхдээ дагуулж явахгүй мэдэв үү? Алт мөнгө цуглуулж чадахгүй л хоцорно шүү дээ, тийм ээ? Хи хи.
Энэ жил өргөн шинэлгээ болж байх шиг байна тийм ээ? Би ч ээжийнхээ өмнөөс ядраад л байгаа. Гал тогоо, аяга шанага. Аавынхаа өмнөөс бас эрүүл мэндэд нь санаа зовоод л суугаа.
Бууз, архи. Яахав би нүүрномдоо элдэв юм түгээж ад болдгийн хувьд архи барьж золгосон хүмүүс харьцангуй цөөн байсан гэсэн.
Настан буурлууддаа, нэг нэгэндээ хор хөнөөл нь их цагаан архи өгчихөөд, өвдөхөөр нь худлаа халаглаж суудгаа больмоор санагдаад байдаг юм.
Үглэхээсээ өмнө үтэр түргэн энэ мэндчилгээгээ өндөрлөв.
Түр баяртай, сайхан шинэлээрэй. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿