Алт мөнгөнөөсөө ганц нэгийг танилцуулах уу? Суугуул нутгийн баруун бүсийн харъяа "манга" зохиолчийн баатрын зурагтай амттан.
Мизүги Шигэрү гээд хайхаар гараад ирэх байх. Өвөрмөц баатруудтай манга бичдэгээрээ алдартай. Өндөр насыг зооглоод 93-тайдаа өөд болсон. За за өөрсдөө гүүглэдчих. Маш дэлгэрэнгүй байх ёстой.
Гаднах боодол цаас нь. Энэ нэг зохиолынх нь гол баатар. Нэг нүдтэй хүүг Гэгэгэ но Китаро. Наана байгаа жижиг өндөн толгойтыг Мэдама ояжи. Ингээд бичээд хайвал бас л гараад ирнэ шүү.
Үнэн залхуу байна аа би. Нэг юм бичих гээд байгаа юм бол дэлгэрэнгүй танилцуулчихгүй тийм ээ?
Гэхдээ би бас та нарт бэлэнчлэх сэтгэлгээ суулгамааргүй байна л даа. Ха ха.
Дотроо бас ийм гялгар ууттай. Овоо хэдэн ширхэгтэй. Зураг авахын зуургүй шүүрээд л авна лээ нэг хүн.Уутыг задлахад ийм хэдэн янзын баатрын зурагтай. Дундаа кремний хавчуургатай. Бутарч унасан жигнэмэг байлаа. Хар борголтой хамт идэхэд амттай байсан. Дангаар нь идвэл нялуун.
Гэснээс энэ жил нүүрномоор их сэвснийх үү? Бэлгэнд мөнгө бэлэглэх айл их байсан гэж дүү хэлсэн. Олзуурхсан. Цуглуулж байгаад хэрэгтэй юм аа худалдаад авчихна тийм ээ?
Монгол харьж шинэлмээр санагдсан. Мөнгөнд дуртай золиг чинь. Ха ха.
Түр баяртай. Алт мөнгөнийхөө сонин сайханг хуваалцаарай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿