Монголоос авсан бэлэг. Дүү нар бэлэг өгмөөр байна гээд, ноолууран ороолтны зураг явуулсан, өнгөө сонго гээд.
Бушуухан шиг л "хүүе, ороолт хэрэггүй ээ, ер нь ноолууран юм юу ч хэрэггүй ээ" гэж хариулсан. Учир нь ороолтноос их юм алга. Ноолууран ороолт ч хэд хэд бий. Барагтаа зүүхгүй, гараад л машин, жаахан алхахаараа халууцаад байдаг юм энд.
Тэгээд ч ноолууран эдлэлийг тултал нь арчилж, хамгаалж чадахгүй хорхойд идүүлчихээд байдаг би л лав. Энэ гоё ганган хүүхнүүдийн хөдөлмөрийг үнэн биширдэг. Хэ хэ.
Тэгээд бодож бодож энэ оймснуудыг захьсан. Хань ижилд их таалагдаад. Дулаахан гэж юүхэв гэж байсныг нь гэнэт санаад.Түүнээс яг юу захих уу? гэхээр нь тулгамдаад мартчихдаг. Мөн тэр холоос төвөг удаад юм хум захиад яахав гэдэг үзэлтэй. Хэ хэ.
Ном бол тусдаа шүү. Сүүлийн үед өөрөө номоо авчихаад, зүгээр л дайгаад, аваад ир тэгэх үү? гэж хүсдэг болсон. Бас нэг дэвшил мөн биз дээ? Хаа хаанаа эдийн засаг хэцүү байхад, юмны үнэ нэмэгдээд хэцүү байхад албатай юм шиг ном авахуулахгүй байх санаатай...
Хүүхнүүд болон бага зулзагад ирсэн оймс. Охин бол шууд өмссөн. Би хайрлаад, цагаан сараар гаргаж ирсэн өмссөн. Шинэ дээл хувцас өмсөх ёстой гэдэг билүү? Дээл гэж өмсөх биш, оймсоо л өмсчихсөн.
Хүүхнүүд болон бага зулзагад ирсэн оймс. Охин бол шууд өмссөн. Би хайрлаад, цагаан сараар гаргаж ирсэн өмссөн. Шинэ дээл хувцас өмсөх ёстой гэдэг билүү? Дээл гэж өмсөх биш, оймсоо л өмсчихсөн.
Амттан. Дандаа л "Алтан говь" гэж байхаар, арай өөрийг өгч явууллаа шүү гэсэн. Маш их сэтгэл шүү. Дотроо 2 янз юм билээ. Томчууд хар чёког нь таалсан. Багачууд борыг нь таалсан.
Бор нь арвайн гурилтай юм билээ. Гашуун амт арай бага. Тэгээд л багачууд таалсан байх. Би ч аль болох какао өндөртэйд нь дуртай.
Дүү нар хэлсэн "та нар бидний идэж үзээгүй монгол амтыг аль хэзээний л олоод амсчихсан байх юм аа" гэж. Хэ хэ. Үнэн үнэн. Гадаад явахдаа хүмүүс мэдээж аль монгол л гэсэн зүйлсийг авч ирдэг. Бид тэрнээс нь яаж ийгээд олоод амсчихдаг. Хо хо.
Ингээд бодохоор миний харилцаа холбоо өргөн байгаа биз дээ? Уг нь гайгүй нийтэч, мэдээж үе үе солонгон аашаа гаргаж зарим нэг хүнд бухимдана. Дандаа л хайлмаг шиг явна гэж юу байхав. Хи хи.
За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
Гэснээс та бүхний ходоод гэдэс гайгүй юу? Хэхрэхээр бууз, нийслэл салат амтагдаж байна уу? Ха ха.
0 件のコメント:
コメントを投稿