Зулзагуудын төрсөн өдрүүд болов. Эгчийн төрсөн өдрөөр бүр бялуу ч аваагүй. Угаасаа бялуу идэх хүсэл төрөөгүй тэр өдөр. Идэх хүсэл ч гэж дээ өөрсдөө бялуу авах хүсэл төрөөгүй. Өөрсдөө ч гэж дээ, ээжид тийм хүсэл төрсөнгүй.
Бэлэг гэж мөнгө өгсөн. Өөрөө дуртай юм аа авах биз. Гэхдээ хадгалуулна гэсэн. Ээжээс баян болсон байна лээ шүү. Саяхан нэг тоолсон чинь. Хэ хэ. Үрж болохгүй шүү, гар хүрч болохгүй шүү гэсэн.
Ээж гэхдээ нууцаар зээлдэг хааяа. Бэлэн мөнгөгүй үед хэрэг болох үе бий. Сэмээрхэн буцаагаад л хийчихдэг.
Гэснээс томроод мөнгө нь дээр гэж хэлдэг болсон байна лээ. Хааяа нэг дэлгүүр хоршоо орохдоо багаханыг авч яваад ганц нэг юм авч харагддаг.
Одоо ч дүрэмт хувцастай болоод ирэхээр энгийн хувцас ч нэг их шаардахгүй амар.
Бага зулзагын төрсөн өдрөөр бялуу авсан чинь эзэн өөрөө огт идээгүй. Ирэх жил өөрт нь л жижигхээн бялуу авна аа. Бэлэг л их чухал байсан манай хүнд. Сэтгэл ханамж 200 хувь байсан.
Төгсөлт болов. О.зулзагын төгсөлтдөө өмссөн хувцас байсан. Ашгүй. Яг л таарч байна лээ. Харин гутал нь багадаад, гэхдээ ганцхан удаа өмсөх юм чинь гээд өмсчихсөн. Ха ха.
Ангийн самбараа ингэж чимдэгийг уншигчид минь мэдэж байгаа тийм ээ. Ахлах, дунд сургууль ч адил. Бусад үед бол хуваарь, бас бус хэрэгтэй зүйл хадаастай байдаг.
Угаасаа сургууль дээрээ очоод тайлчихдаг юм. Ээж гэж үнэн танхай байна уу? Одоо тэр гутлыг хаяна аа. Угаасаа ч жаахан муудсан байсан. Тэгээд ч одоо дүүд хадгална гэхгүй.
Энд халуунд гутлын доторх арьс нь үйрээд уначихдаг юм билээ. Сонин. Эсвэл би арчилж чадахгүй байж магад.
Энэ зурган дээрх цэцгэн артан доогуур төгсөх сурагчид, багш нар алхдаг. 5 дугаар ангийнхан бариад зогсдог. Ингэхдээ зүгээр энгийн хувцастай л зогсоно.
Монголоос ирсэн 2 хүнтэй танилцсан. Яагаав номоо дайж авчруулсан. Дахин хүн ирэхээр бол хэлнэ ээ, номоо дайгаарай гэсэн. Ганц нэг ном авах гээд сагсандаа хийчихсэн байгаа. Хурдхан аваад бэлдчихнэ ээ.
Хэзээ ч хамаагүй утасдахад нь бэлэн байхаар. Хэ хэ. Нэг орой нь хамт шар айраг ууж нутгийн сонин сайхан, эндхийн сонин сайхнаас хууч хөөрөв. Ганц нэг хүмүүст боргол дайж явуулав. Хи хи.
Хүмүүст төвөг удаж ханахгүй л хүн байна дөө би ч. Хэзээ нэгэн цагт миний тус болбол хэлээрэй, манайхаан.
Хагас бүтэн сайнд ажиллаад, ажлын ганц нэг өдөр амралт аваад сургууль цэцэрлэгийн элдэв арга хэмжээнд явж байна. 3 сар бүтэн тэгж ажиллахаар байсан чинь 4 сарын эхний 2 долоо хоног бас хагас бүтэн сайнд ажиллахаар болчихлоо.
Угаасаа 4 сард элсэлтийн арга хэмжээгээр нэг өдөр амрах болчихоод. 5 сараас нэг жигдрэх байгаа.
Би ч зургийг нь сайн дарна. Хэ хэ.
Түр баяртай, бүгдэд нь амжилт, хайрыг хүсье.
0 件のコメント:
コメントを投稿