Уулзалт болоод өнгөрчихсөн хойно захиалсан ном чинь бэлэн боллоо, ирж аваарай гээд.
Зээлчихээд бас уншиж төвдөлгүй цүнхэлж нэлээд явав. Аминдаа зээлсэн дарааллаар нь уншчих санаатай.
Бас иймэрхүү номыг чинь төвлөрч уншаад, хэрэгтэй гэсэн зүйлсээ бичиж тэмдэглэмээр байдаг тийм ээ?
За тэгээд "саятны" гэдэг үгийг нь "тэрбумтны" болгож өөрчилж уншиж байгаа. Хэ хэ. 1 сая төгрөгийг бол цуглуулчихаж болж байна. Сүүлийн үед монгол дахь орлогоо шууд ном болгочихоод байгаа болохоос биш, цуглуусан бол сая төгрөг элбэг хүрэх байсан л даа. Хо хо.
Монголдоо бас орлоготой гэж байгаа, сэргэлээн хүүхэн чинь. Нууц шүү гэхдээ. Юу юм бол гээд ургуулж бодоод, хор шараа хөдөлгөөд байв аа? Ха ха. Ээж аав, дүү нараасаа тийм ч зулзагын төрсөн өдөр, ийм ч хүүхдийн баяр гээд мөнгө нэхчихдэг юм аа. Хи хи.
Чихэр хэрэггүй ээ, ном ном гээд зулзагуудынхаа төрсөн өдрөөр өөртөө бэлэг авчихдаг юм аа. Яахав оронд нь би энд иенээр нь бодоод зээ нарт нь өгчихдөг л дөө.
Цэвэр орлого биш болоод явчихлаа тийм үү? Тийм болохоор л цэвэр орлоготой болмоор санагдаад, энэ номыг уншихаар шийдэв. Одоохондоо оршил хэсэгт л явж байна.
Яваандаа намайг, таныг тэрбумтан болгох ёнк гэсэн санаанууд гарч ирэх байх. Гэхдээ байна шдээ. Нэг асуудал байна. Тэр нь юу вэ гэхээр?
Монголчууд бидний нэг сул, муу тал нь тиймэрхүү мэдээллээ бусаддаа хуваалцахдаа муу тул би ч гэсэн эндээ бичихгүй байж магад шүү. Гэнэт таг чиг болоод л. Хэ хэ.
Эргэн тойронд зөндөө тийм жишээ сонсож байсан тул. Ялангуяа бизнесийхэн. Мөн гэнэт жаахан мөнгөжихөөрөө таг чиг болчихдог, булаагаад авчихна гэж боддог юм болов уу? Ха ха.
Надаас түрүүлээд та нар баяжчихна шүү дээ. Би гол санааг нь өгсөн атал. Надад ерөөсөө хувь мувь, баярлалаа маярлалаа ч байхгүй таг чиг байна гэдгийг чинь ч мэдэж байна. Хо хо.
За тэгээд хошигнол гэдгийг бас ойлгож байгаа биз дээ? Шууд түс тас итгэчихэв ээ...
Бас л эртний ном байна. 2012 онд орчуулагдсан байх юм, монгол хэлэнд. Япон хэлнээ хаа байсан 2005 онд анхны хэвлэл, 2011 онд 11 дахь хэвлэл гэнэ шүү. Базарваань хум пад. Ийм алдартай номны хаагуур ч явж байсан юм бүү мэд.
2005 он гэхээр ирээд 1 жил гаран болчихсон, овоо баруун зүүнээ мэддэг болчихсон. Харин хэл ус бол түүхийгээрээ байжээ.
2011 онд дунд зулзагаа төрүүлээд нялх биетэй ээж юун ном зом, ээжийн ажил ид дундаа явжээ. Нэг ахиулсан юм нь блогоо бичиж эхлээд даруй 5 дахь жилдээ явж байж...
Дивангаравын ном болохоор агуулгыг нь нуршихгүй ээ. Өөрт хэрэг болж магад гэснээ л түүж бичнэ ээ.
За тэгээд мөнгөний тухай ярихаар би нь жаахан "харамч" шүү. Хэмнэлт яриад явчихдаг шүү. Дэмий юманд мөнгөө үрлээ гэж харамсах тохиолдол бий.
Энд ирснийхээ дараа баруун солгойгүй "цацсан". Зээлдүүлээч гэхээр нь зээлдүүлээд л, ижий аавдаа унах унаа авч өгөөд л. Тэнд ч хүн өвдлөө, ажил явдал гарлаа гэхээр нь хүн чанар зулгаагаад өгдөг.
Яахав сэтгэлээрээ өгсөн болохоор харамсдаггүй л дээ. Харин зугаа цэнгэлд жаахан хойрго. Хурим, найр гэх мэтэд хол байгаагаараа далимдуулна өө. Хэ хэ. Сүүлийн үед бүхий л баярыг нүсэр тэмдэглээд байхаар нь улам бухимдаад байдаг болсон.
Баярлахдаа айхтар чинээлэг улсууд байдаг юм аа. Өвдөхөөрөө мөнгөгүй болчихдог юм аа. Тэгээд эргэж тойр гээд байдаг юм аа.
Гэхдээ ёстой луувангаа иднэ үү? Лаагаа иднэ үү? Ямар хамаа байна аа гэж бодож сурч байгаа. Би л өөрийгөө хичээх минь тийм ээ?
Мөн сүүлийн хэдэн жил харин ам бүл нэмээд, зулзагууд томроод хэрэглээ нь ихсээд ирэхээр өгье гээд ч сачий хүрэхээ больдог юм байна. Эсрэгээрээ би өөрөө тэр зээлдүүлж байсан хүмүүсээсээ, өвдөхөд нь тусалж байсан хүмүүсээсээ авмаар ч юм шиг санагдах үе гарна.
Нэхэхгүй л дээ. Заримдаа үнэхээр шантрах үе гардаг даа, амьдралд чинь...
Ямартай ч тэрбумтан болмоор байна өө. Тэгвэл өгөхөө байг гэхэд авчихалгүйхэн шиг өөрсдийгөө болгоод баймаар байна өө. Хэ хэ.
Тийм учраас энэ номыг клубынхаа гишүүдээс хоцорсон ч нөхөж уншмаар санагдсан юм. Баяжихыг хүн болгон л хүсдэг тийм үү? Би мөнгөнд хайртай...
Түр баяртай, бүгдэд нь амжилт, хайр, мөнгө бүгдийг хүсье.
0 件のコメント:
コメントを投稿