4 сарын сүүлийн хагас бүтэн сайнаар бид танил ах, охидтой нь, тэдний гэр бүлтэй гээд 10 хэдүүлээ зугаалав. Жаахан маамаа нар зугаатай байсан. Шуугилдаад, уйлалдаад... Хэ хэ.
Сүүлийн хэдэн жил яваагүй дарсны үйлдвэрээр оров. Үнэгүй амталгаа нь ийм савалгаатай болжээ. Өмнө нь том хувингаас шанагадаж уудаг байлаа. Хэ хэ. Хөөрхөн бяцхан шанага шүү...Жолоо барьж явсан тул дуртай дарсаа амталсангүй. Ундаа л уув. За энэ ундаа. Бас л хувингаас шанагаддаг байсан бол ийм торхтой болжээ. Хүүхдүүд өөрсдөө уухад их боломжийн, гар нь хүрээд, их л дуртай уусан. Тэр бүр ундаа уудаггүй хүүхдүүд минь дуртай нь аргагүй уусан.
Нэг удаадаа юм даа гэж бодов. Тэгээд ч хүмүүсээр далимдуулаад уугаад, идээд байдаг л даа, энэ зулзагууд.
Уулынхаа хэдтэй ч уулзаагүй удсан тул, хөгжилдөв нэг оройг. Би ч дуртай дарсаа уусан. Хүмүүс элдэв л юм хольж хутгаад уусан байх. Хи хи. Бүсгүйчүүд бол угтаа нэг их уугаагүй л дээ...
Шиманэ мужийн Изүмо хотод байдаг виноны үйлдвэр. Хажууханд нь алдартай сүм байдаг. Түүгээр орох далимдаа, уух дуртай улс яахав дайраад гарсан хэрэг. Хи хи.
Мөн баруун хэдэн мужийн амттан идсэн шиг л амарлаа. Маргаашнаас ажил эхлэнэ. Нэг жигдрэх байгаа.
Түр баяртай. Бүгдэд нь хамгийн сайн сайхныг хүсье.
0 件のコメント:
コメントを投稿