Санахаараа очиж зураг авдаг юм. Жижигхэн хөөрхөн булан, сэтгэл баясгаад л...Ягаан нь garnation буюу лиш цэцэг. Цэцэгсийн нэрсийг цээжлэх гэж, мартахгүй байх гэж аминдаа ингэж блогтоо оруулдаг юм. Мартчихна өө, гайхал тархи чинь.
Ээжүүдийн өдрөөр ээждээ бэлэглэдэг цэцэг. Америкийн ерөнхийлөгч хэн нь билээ дээ анх ээждээ өгснөөс үүдэлтэй гэж ярьдаг юм билээ. Энэ тухай хуучин блогтоо бичиж байсан.
Дээрээс нь харахад ийм. Эхлээд заавал цэцгийн савных нь зургийг авдаг. Цэцэгнээсээ илүү анхаарал татна шүү зарим үед ч. За тэр нил өнгөтэй нь чимэглэлийн зориулалттай тариалдаг гэсэн байх шүү. Чимэглэлийн зориулалт бүхий ургамалдаа хамгийн алдартай нь гэж уншсан. Нэр ус нь allium sphaerocephalon буюу дугуй толгойт сонгино гэж олсон. хайж хайж.
Хэр оновчтой орчуулга юм бүү мэд...
Цагаан цэцгийг нь gypsophila, baby's breath буюу одон цэцэг гэдэг шиг байна. Японоор касүмисоо гэдэг гэнэ.
Ногоон навчны нэрийг олж чадаагүй ээ.
Ингээд нэрсийг нь хажууд нь бичээд тавьчихдаг юм билээ. Би л олж харахгүй, зөвхөн цэцгийг нь дараад байсан. Хэ хэ. Одооноос нэрсийг нь хамт дараад, ингэж хайж үзэж байна аа. Хово нандин цэцгийн нэрсээ байг гэхэд байнга тааралддаг цэцэгсийн нэрсийг цэцэгтэй нь хамт тогтоох юмсан тийм ээ?
Өөрөө тарьж ургаалдаггүй болохоор цэцэгсээ бас танихдаа муу муу. Хичээнэ ээ...
Түр баяртай, бүгдэд нь хамгийн сайн сайхныг хүсье.
0 件のコメント:
コメントを投稿