Хааяа хамтдаа алхана аа. Албанаас нь алхаж очиж авна. Өдөр бүр амжихгүй л дээ. Ээжийн сайхан зан хөдөлбөл. Хэ хэ.
Ингэж алхахын нэг давуу тал нь байгальтай танилцана. Замд ихэвчлэн аалз, аалзны тор тааралдана.
Арай хийж барьж авсан байгаа нь. Жижигхэн амьтан чинь их адтай, хүүд минь тийм ч амархан баригддаггүй. Би бол айсхийгээд нэг их хүчлэхгүй, наанаа болохоор "мэлхий ч хурдтай юм аа тийм ээ?" гээд л харж зогссон.
За энэ гэрийн гадаах цэцэрлэгийн хашаанд. Нарлаж суусан нэг эмээ барьж өгсөн. Тэр эмээ үр ач зээ нар нь хол амьдардаг байх, үе үе гарч ирээд хүүхдүүдийг ажаад, хааяадаа ээж нартай яриа өдөөд сууж байдаг юм.
Ээжийн нарны малгайнд өнөөхөө хийчихсэн байгаа нь. Царцаа? Эх орны минь царцаа их л том байдаг шиг санаад байх юм. Мэдэхгүй ээ, мартчихаж. Хэ хэ.
Гэснээс энд эрэгтэй хүүхдүүд элдэв хорхой шавьж түүгээд, заримыг нь бүр тэжээдэг. Тусгай хуванцар савтай.
Ажлынхаа нэг хүүхэнд хэлсэн чинь гэрт нь хэрэглэдэггүй байгаа, авчирч өгнө өө, хэрэгтэй юу гэнэ. Өө хэрэгтэй хэрэгтэй гээд авчихсан. Хүү нь сургуульд орчихсон, тоохоо больсон гэнэ ээ.
Оронд нь баярлалаа гээд аяга угаагчаасаа бэлэглэв. Хөөх, би дээхэн нэхдэг байснаа больчихсон, баярлалаа гээд л дуртай байсан. Хэ хэ.
За аалзны тор. Аалз нь бас их л эвгүй харагддаг. Хи хи. Энд чийгтэй болохоор тэгдэг юм уу, аалзны тор их таарна.
Яагаад аалз, аалзны тор сонирхоод байна гэхээр яагав өнөөх хүн аалз киног үзчихсэн юм аа. Үе үе санахаараа үзээд байгаа, учир нь зурагтандаа хадгалаад авчихсан.
Тэр чинь бас хэд хэдэн ангитай, жүжигчид нь өөрчлөгдөж гардаг юм байна лээ шүү дээ. Ха ха. Би хамгийн эхний анги, хувилбарыг л үзэж байсан байх. Монголд?
За нэг иймэрхүү, хүүгээ хэрхэн өсгөх тухай ном уншчихсан хүн чинь үргэлж биш юм аа гэхэд үе үе ингэж чангалуулж байна өө. Гэхдээ гаднаа чангалуулж байна даа гэж огтхон ч нүүрний хувирал гаргалгүйгээр шүү. Хи хи.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿