Жожо Мойесийн 3 цувралын сүүлийхийг уншиж дуусгалаа.
Яахав, кинонд гардаг жижигхэн хөөрхөн бүсгүйгээр төлөөллүүлээд уншсан. Хамгийн эхнийх нь "Чамтай учирахаас өмнө" нь л илүү таалагдсан. Киног нь үзсэн болорхоор тэр ч байж магад.
Агуулгын хувьд нуршаад хэрэггүй байх тийм ээ. Ямартай ч Луиза Кларк төөрч будилж явсаар өөрийн гэсэн дэлгүүрээ нээж, хайртай Семтэйгээ буцан нийлж буйгаар энэхүү "Тэр л би" ном өндөрлөнө.
Амьдралд нь гүн нөлөө үзүүлээд одчихдог Уиллынхаа ачаар амьдралд зорилготой болдог шиг...
Өөрөөрөө байх, өөрийн хүсэж буйгаа хязгаарлахгүй байх...
Мөн энд гардаг шинэ ажлынх нь эзэн ноён Копник харин маш зөв хүн байлаа. Маш баян ч, сэтгэл нь хаа очиж бас итгэлийг нь даасан хүндээ өгөөмөр хандаж чаддаг аж.
Харин түүний залуухан польш эхнэр хэдийгээрээ нөхөртөө хайртай гэдэг ч өөр залуутай явалддаг нь жаахан тиймхэн ч, насаар олон ах нөхөртэй хүн залуу эрийг хүсэх нь мэдээж гэж хүлээн зөвшөөрөв. Хэ хэ.
Олон дүр гарна өө. Баячуудын хүрээлэл, борчуудын хүрээлэл...
Баячуудын хүрээлэл ч бас нэг их хүсээд байхаар эд биш шиг санагдав. Хи хи. Зохиол юм даа. Түүнээс баячуудын хүрээлэл гоё байх өө. Ккк.
Баян ч бай, бор ч бай зөв хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй юм байна. Өөрт онцгүй санагдсан, санаа оноо нийлэхгүй хүмүүсээс зайгаа авч сурах хэрэгтэй юм байна.
Мөн хайртай дотны хүмүүсээ алдах нь сэтгэлзүйн асар их гэмтэл учруулдаг юм байна. Түүнийгээ зөв аргаар даван туулах хэрэгтэй юм байна гэж ойлгов. Архи гэх мэт ямар нэгэн донтуулдаг зүйлсэд авталгүйгээр...
"Мэдлэг бол хүч" гэдэг хэлц хэд хэд таарна. Нээрээ л тийм.
Мөн би энэ англи хэлтэн улс орнуудын хүмүүс ааш араншин, заншил нь төстэй гэж боддог байлаа. Тэс өмнөө юм байна тийм ээ. Өдөр тутамдаа, баяр ёслолын, гэр бүлийнхний харилцаа, аливаад хандах хандлага гээд л...
За тэгээд бяцхан Лу бүсгүй өөрийн ажлаа чин сэтгэлээсээ хийдэгт, хүмүүстэй харилцахдаа өөрөөрөө, байгаагаараа харьцаж чаддаг нь баян ч бай, эгэл жирийн нэгэн ч бай уулзсан учирсан хүмүүсээ өөртөө татдаг юм байна.
Энэхүү 3 боть нь эмэгтэй хүмүүс ихэвчлэн гол дүрд тоглох тул, уран зохиолд дуртай, рамаанчик хайр дурлалд дуртай бүсгүйчүүд уншихад хөөрхөн шүү.
Өө тийм, энд ирээд удаагүй байхдаа ижий аавдаа шуудангаар захиа илгээдэг байж билээ. Ямар одооных шиг байсан биш. Утсаар ярьж болно л доо, гэм нь жаахан үнэтэй байсан юм аа. Хо хо.
Лу бүсгүйн захиануудыг уншихаар л тэр үеүд минь санагдаад байсан. Хэдийгээр Луйза цахимаар л захиа бичдэг ч. Гэхдээ сүүл хэсэгт Сэм залуу өөрийн бүсгүйгээ алдахгүйг хичээж цаасан дээр захиа бичиж ирүүлдэг хэсэг хөөрхөн...
Хэсэгтээ орчуулгын номоор дагнана шүү. Дараагийнхаа номыг эхлээд 50 хуудас уншихаж...
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿