5-лаа нийлж аваад хөдөө явсан. Булган аймгийн Гурван булаг сум. Малчин айлд очсон. Олуулаа явсан.
Замдаа овоон дээр зогсож, гэр гуанзны хуушуур идсэн шиг. Хөгжилтэй явсан.
Ийм л үүлтэй тэнгэрийг харах гэж, мэдрэх гэж энэ холоос өч төчнөөн мөнгө төлөөд ирсэн шүү дээ гэж бодон бодон тэнгэр ширтээстэй, алсыг ширтээстэй, салхи үнэрлээстэй явсан би ч.Үүл үүл нь нийлэн харагдаад...
Гэдэг дуу байдаг, мэдэх үү та нар. Хэ хэ. Яг л тийм байсан шүү. Үүл бүр нь өөрийн гэсэн дүрс хэлбэртэй, ааш араншинтай мэт мэдрэгдсэн.
Хамгийн гоё нь хөх мөнх тэнгэр. Нэг тийм үгээр илэрхийлэхийн аргагүй.
Хань ижил машин бариад л, гэрээрээ нэг машинд. Ойрд гэрээрээ ингэж яваагүй, ёстой сайхан байсан.
Үүлний сүүдэр бас л өвөрмөц тийм ээ. Би энд барагтаа ийм үүлний сүүдэр харж байснаа санахгүй байна л даа. Харж байсан ч байж магад, үгүйсгэхгүй. Гэхдээ эх орных гэдэг утгаараа бүхий л зүйл нь сайхан байсан.
Үүлшээд, нэлээд цаахан талд ширүүн бороо орсон. Бидний замд бол үүлэрхэг ч цэлмэг сайхан байлаа.
Ай тал нутаг сайхан байгаа биз? Олон жилийн дараа ингэж гэр бүлээрээ аялаж байгаа нь өөрөө аз жаргалтай байсан. Сүүлд дурсах сайхан дурсамжтай үлдсэн.

Зулзагууддаа ийм л тал нутгийг, ийм л тэнгэрийг үзүүлэх гэж зорьсон.
Үүлшээд, нэлээд цаахан талд ширүүн бороо орсон. Бидний замд бол үүлэрхэг ч цэлмэг сайхан байлаа.
Би маш олон үүлний зураг дарсан. Бүгд л ямар нэг амьтны дүрс хэлбэртэй харагдаад байсан. Нэг үүлийг бид үлэг гүрвэлийн хэлбэртэй байна гэж хүртэл харсан. Хи хи.
Ай тал нутаг сайхан байгаа биз? Олон жилийн дараа ингэж гэр бүлээрээ аялаж байгаа нь өөрөө аз жаргалтай байсан. Сүүлд дурсах сайхан дурсамжтай үлдсэн.
Ижий аав минь ч баярласан байх.
Улаанбаатараас илүүтэй хөдөө нутаг нь жорлонгийн асуудал багатай. Нийтийн жорлонд үнэхээр хэцүү байсан тул сүүлдээ охид байгальдаа биеэ зассан нь хамаагүй цэвэр байна гэж байхав дээ.
Аргагүй л үнэн тийм ээ. Бүгдээрээ бас нийтийн жорлонд бие засах урлаг, соёлд суралцмаар л санагдсан...
Түр баяртай, бүгдэд нь амжлт хүсье. Эх орноо хайрлаарай...
0 件のコメント:
コメントを投稿