Хань ижлээсээ түрүүлж ирчихээд, хайрцагтай номнуудаа ухсан. Аавтайгаа нийлээд л. Үнэн кайфтай байсан. Би бүр наранд түлэгдсэн байсан. Хэ хэ.
Сонин сонин ном ч харагдсан. Дурсгалтай, дурсамжтай ном ч байсан.
Хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгасан. Лениний боть байсан. Аав таньдаг ном зардаг найздаа аваачиж өгнө гэх шиг болсон.Ээжийн ажил мэргэжилтэй холбоотой ном ч байсан. Ээж өөрөө учрыг нь олно гэсэн. Би ч өөрийн гэсэн хайрцгаа бага зэрэг цөөлсөн. Дээхний номны зарим нэгийг сөхөж харахад үсэг нь их бүдэг байсан. Элэгдээд тийм болчихов уу? Эсвэл би тийм бүдэг гаргацтай ном уншаад байв уу? Санадаггүй ээ.
Ганц нэг дүүдээ миний авч явах номнууд гээд үзүүлсэн чинь "юу вэ, арай юу? гэсэн. Хи хи.
Нэгэнт энд авч ирж чадахгүйгээс хойш буцаагаад л хайрцаглав. Аав гэхдээ өөртөө ойр байлгаад, завтай үедээ ганц нэгийг нь уншина гэсэн. Би ч хүнд алдчихав аа гэж үглэж үглэж ирсэн. Ха ха.
Нэгэнт энд авч ирж чадахгүйгээс хойш буцаагаад л хайрцаглав. Аав гэхдээ өөртөө ойр байлгаад, завтай үедээ ганц нэгийг нь уншина гэсэн. Би ч хүнд алдчихав аа гэж үглэж үглэж ирсэн. Ха ха.
Номны хулгайг хулгайд тооцдоггүй гээд нэг үг байдаг даа. Би өөрөө харин "голруулчихвал ч голруучихна шүү". Ха ха.
Гэснээс номын дэлгүүр хэснэ гэж мөрөөдөж байсан тааллаар болоогүй ээ. Дараа даагаа нэхнэ дээ. Хи хи.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿