Ижий аав хоёр минь хотын зах руу гэр хороололд байдаг юм. Нэг тэнд оччихвол буцаад хотын төв гарах гэж, нэг хотын төв орчихвол буцаад гэртээ ирэх гэж бас л асуудал байсан. Хэ хэ.
Түгжрээ түгжрээ, дээрээс нь настай хүнийг элэг барьсан жолоочид. Том том машинаараа шахаж, бараг мөргөж орж ирдэг жолоочид муухай байсан.
Бага зулзагаа дагуулаад л усанд явлаа нэг өдөр. Гэхдээ худаг хүртэл алхаагүй ээ. Машинаар явчихна. Хэ хэ.Усанд явсан гэж хэлэхэд бэрх үү. Гэхдээ байна шүү дээ, хөдөөнийхөн ч гэсэн малдаа мотоциклээр, машинаар явж харагдсан шүү.
Юм болгон нь л машин, мотоцикл гэх мэт болчихсон байсан. Зулзага гайхаад л байх шиг байсан. Хажууд нь өөрийнх нь насны хоёр эгч өөрсдөөс нь ганц нэг насны л болов уу зөрүүтэй дүүгээ дагуулчихсан ус авах гээд ирсэн.
Миниий хайр хүрчихсэн. Би хажууд нь тансаглаад машинаар ус авч энэ тэр.
Тэгсэн энэ жаалуудыг хар л даа. Түрдэг тэрэгтэй, хажууд нь асран хамгаалах том хүн байхгүй, дээрээс нь дүүгээ дагуулчихсан.
Насандаа баймгүй эр зориг, хүч чадал, ухаан.
Гэтэл манай зулзагууд хажууд нь нялзрай нь дэндсэн, нялцгай нь дэндсэн гэж бодож амжсан.
Бас нэг таалагдсан нь худгийн гадаах энэ цэцгийн мандал. Энхэлгэнэ цэцэг. Ижий минь мөн хашаандаа тарьсан байсан. Зун цагт монголын хөрсөнд их л тохирдог бололтой санагдсан.
Их хөөрхөн өндөр өндөр ургасан харагдана лээ.
Би цаг завтай байсан бол энэ жаахан охидтой хууч хөөрөлдмөөр л байсан. Даанч надад цаг зав их хомс байсан.
Хүмүүс урьж залаад, ирж очоод, би гал тогоо барихгүй бол болохгүй. Ганц удаа ч болов аяга тавгийг нь угааж өгөх санаатай, хэрэндээ хичээсэн. Усаа халаадаг халаагч нь бас тохиргоо нь хэцүү юм билээ. Шалзлам халуун гоожоод, аргаа олох гэж бас л хөөрхөн хэд хэдэн удаа халцгай халцгай болсон.
Гэр хорооллынхон усыг асар их хэмнэдэг шүү. Хотын цамаан та нар усаа сайн гамнаарай, хэмнээрэй, хайрлаарай...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿