Номоо чирсээр л. Хэ хэ.
Гэхдээ байна аа, Интерном, Азхур гээд л номын дэлгүүрээр тухтайхан, таатайхан хэснэ гэсэн мөрөөдөл тээсээр л эх орондоо буусан. Амжаагүй ээ. Өнөөх л түгжрэлээс айгаад, бас төрөлх хот минь миний багадаа өссөн, дурсамжинд үлдсэн тэр л хотоос минь тэс өмнөө болчихсон угтсан.
Хаана яваад байгаагаа мэдэхээргүй, тэгж л их өөрчлөгдсөн байсан даа. Хуучнаар тэнд явж байна гэхээр нь л өө тийм үү, гэж хавь орчноо гайхна.
Энэ удаад шинэ хуучин нийлсэн овоо хэдэн номтой ирсэн. Найзууддаа эрхэлж захьсан ганц нэг ном, өөрөө худалдаж авсан 2 ном, ганц нэг хуучны ном.Харри Поттер 1,2 байсан. Би хураасан хайрцагнаасаа олж ирсэн юм. Тэгсэн хэвлэлийн алдаа гэх юм уу? Цавуу энэ тэр нь сонин байсан. Хальт уншаад эндээ хаячихна гэж бодож байгаа. Эвийг нь олоод уншихыг хичээнэ ээ.
Эхнээс нь уншаад эхэлсэн. Бидний журмын нөхдийн 9 сард унших номонд нэг нь яваа юм. Ямар ном гэдэг нь удахгүй тодрох байх. Сонирхолтой санагдсан.
Би хальт Емартын Хан-Уулын салбараар дайраад гарсан, тухтай саатаагүй, асуусан хэдэн номны минь 2 нь байсан. Бусдыг нь гандан буурахгүй, найзууддаа захиад л амжсан. Хэ хэ.
Баярлалаа, та бүхэндээ. Буян нь түм бумаар нэмэгдэг.
Сэрүү орох гээд л дуншаад байна, хаа нэгтээ ном шагайхад аятайхан улирал дөхөж л байна. Би ч гэхдээ улирал харгалзахгүй уншихыг хичээнэ ээ. Хи хи.
Түр баяртай. Бүгдэд нь ажмилт. Уншдаг үндэстэн болцгооё. сонгууль ч дөхлөө. Ккк.
0 件のコメント:
コメントを投稿