Өнгөрсөн дурсамжаа л тайлагнаад явчихаж, сүүлийн хэдэн бичвэр.
Одоогийнхоо, эндэх үйл явдлаас ганц нэгийг сийрүүлье дээ, энэ чинь одоо.
Хааяа нэг ууланд жимс түүж байна. Хүн хүч хэрэгтэй байна гэхээр нь очно. Түүнээс амралтын өдөр бүр дуудахгүй л дээ.
Гэртээ зүгээр сууж байхаар, хөдөлгөөнгүй сууж байхаар гэж бодоод. Аминдаа хөдөлчих санаатай. Өө би хөдөллөө гээд гараад гүйчихэж чадахгүй л байна. Хэ хэ.
За тэгээд ямар жимснээс хураалцаж байна гэхээр? 20 зууны лийр. Анх Чиба мужид тариалж эхэлсэн, одоо ч тарьдаг шиг байна лээ.Суугуул нутаг бол үүнийгээ бренд болгоод, намар өдийд сайн ч рекламдана. Ийш тийш нь явуулна. Захирагч нь ихээхэн ач холбогдол өгч сурталчилгааны ажилд гар бие оролцоно.
Модондоо ийм цаасанд углаастай байна. Боловсроогүй байхад нь ууталдаг гэсэн. Би өөрийн нүдээр харж байгаагүй, дараа тэр уутлах ажилд нь ч гэсэн оролцож үзье гэж бодсон. Их хэцүү гэж сонссон.
Цааснаас нь гаргаад, ангилна. Гаднаа өө сэв байна уу? Цохигдож уу? Өмхийрч ялзарсан байна уу гэх мэтээр нь ангилж тавина.
Анхан шатны, цагийн ажилчдын ялгасныг ахмад ажилтнууд давхар шалгана.
Тэгээд хэмжээгээр нь ангилаад, хайрцаглана. Том жижиг хэмжээгээрээ үнэ нь өөр өөр байна, мэдээж. Амт бол ижил. Хэмжээний хувьд 4-5 ангилаад байх шиг байсан.
Ойроос харахад ногоон алим шиг. Амт нь мэдээж өөр.
Ойроос харахад ногоон алим шиг. Амт нь мэдээж өөр.
Энэ 20-р зууны лийр гэдэг нь шүүслэг, исгэлэндүү амттай. Нилээд чихэрлэг улаан лийр гэж байна. Хүмүүс янз янз, би энд нь дуртай ч гэх хүн бий. Өө би илүү чихэрлэгтэйд нь дуртай ч гэх хүн бий.
Би юу? Бүгдэд нь дуртай. Хэ хэ.
Жимс хураалцсаныхаа ачаар зөндөө жимстэй ирээд, зөндөө хүмүүст тараав. Би өөрөө тариад, өөрийн жимсээ хураасан хүн шиг л. Хэ хэ.
Яагаад тийм ихээр нь надад өгсөн бэ гэхээр? Гаднах хэлбэр, хальсных нь өнгө өөр ч гэх юм уу? Нэг бол энд тэндаа жаахан хар толботой ч гэх юм уу? Тийм жимснүүд нь зайлуул зарагдахгүй, ихэнх нь хаягддаг гэсэн.
Хайран биз дээ? Түүнээс арилгаад идэхэд амт бол сайхнаараа. Хөргөгчиндөө хийж хөргөж байгаад идэхэд янзын янзын.
Бид жил бүр хэд хэдэн хайрцгийг худалдаж аваад, тухайн жилдээ бидэнд тусалсан дэмжсэн хүмүүстээ явуулдаг. О.зулзага бүр нэхэж ирээд л, тэдэн гэхэд ирүүлсэн байж амжих уу? гэж ирээд л хошуугаа унжуулахаар нь хүний л ээж аав болсон юм хойно шуурхайлан явууллаа шүү дээ. Амжсан гэсэн. Бодвол хүнд өгөх гэж байсан байх. Хо хо.
За нэг иймэрхүү суугуул нутагтаа ч хачин идэвхитэй хүн байна өө. Ийш тийш эргэлдээд, гэм нь жин л хасаж өгөхгүй юм. Яалтай.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿