Багадаа уншсан энэ номны нэг үзэгдэл сэтгэлд их тод үлдсэн байдаг юм.
Агуулга нь нэг бүтэлгүй охин гарна. Яваандаа анги хамт олон, багш, эргэн тойрны хүмүүсийн хүчин зүтгэлээр зөв замаа олоод, ухааждаг тухай.
Сая хайрцагнуудаа онгичихдоо бүгдийг нь сөхөж харах завгүй тул энэ л байх гэсэн номоо авч уншсан. Монголд байхдаа эхлүүлээд, дуусгаж амжилгүй, тэгээд эндээ аваад ирсэн.
харьж ирсэнийхээ дараагаар бас уншиж төдөлгүй явсаар сая бүр хэрэг болгон уншиж дуусгалаа.Товч агуулга: Өсвөр насны охид хөвгүүд гарна. Нэгэн сургуулийн нэгэн ангийн хүүхдүүд. Ганц нэг буруу замаар явах гээд, буруу хүмүүстэй нөхөрлөх гээд, ээж аав нь буруу эрхлүүлчихсэн охин, хөвгүүний тухай гарна.
Байгал охин буруу замаар хэсэг яваад уйгаггүй багш, анги хамт олон, хайр сэтгэл гээд л олон зүйлийн хүчээр "хүмүүжнэ, засарна".
Нэг хахир багшийн хэлсэн үгэнд эмзэглээд, харамсаад оргоно. Замдаа чонотой тааралдаж хамаг хувцсаа шатаагаад, сэмхэн харж явдаг ангийн хөвгүүн, ангийн багш нь ирж аврагддаг. Яг энэ хэсэг миний ой ухаанд маш тод үлдсэн зураглал байсан юм.
Яг тэр номоо олж аваад эндээ авчирсан байлаа. Яг энэ үйл явдал гардаг хэсгийг уншаад, маш их олзуурхаж, эрлээ олсондоо баяртай байна.
"Мянган захидал" номтой адил сайхан төгсгөлтэй. Байгал сэтгэл хархүү Баасансүрэнтэйгээ гэрлэнэ. Гэснээс Баасансүрэн нь ч Байгалд маш их сайн, хээр хөдөө чармай нүцгэн айж сандарчихсан явахад нь багш Дашдорж нь түүний хайр сэтгэлийг олж мэдээд олзуурхана.
Энэ дунд мэдээж Балган Хоролмаа мэтийн дүр гарна. Багш хүн байж маш зэвүүн Балган ч байна. Түүнийгээ дагаад Хоромаа ч байна.
Эдүгээ үед ч энэ Балган Хоролмаанууд их гэж бодохоор үнэн хэцүү. Хэ хэ. Гэхдээ эдгээр дүрүүд үгүй бол амьдрал бас уйтай ч юм уу гэж бодох...
Гэснээс энэ зураг гоё байна уу? Майханд амарч хэвтэхдээ уншсан байдал. Хажуудах нь айраг. Булганын айраг гэж яриад байдаг, аргагүй л сайхан юм билээ.
Уухад урамтай. Тэр нь гоё, энэ нь гоё гэж би сайн хэлж мэдэхгүй я ямартай ч уухад зөөлөн, би уугаад л байсан гэхийг бодоход хоолойгоор гоё ороод байсан байх нь. Хэ хэ.
Ирэх жил ч гэсэн яваад, айраг гүд гүд залгилж байгаад ирэх юмсан дөө. Зоос зоос хурай хурай, миний түрийвчинд нисээд ороод ир...
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
Өө тийм, энэ номыг дахин хэвлэвэл гэж бодогдсон. Их бүдэг үсэгнүүд нь. Зарим газар бүр харагдахгүй болтлоо хуучирчээ. Эсвэл миний ном л тийм юм уу? Гэхдээ энэ номны тухай хайхаар гарч ирэхгүй.
Төв билүү номын санд бий гэсэн мэдээллээс цаашгүй юм билээ. Тэгэхээр дахин хэвлээд хүмүүс уншвал тийм ээ...
0 件のコメント:
コメントを投稿