2023年9月30日土曜日

Хатаасан усан үзэм

Энэ тухай бичиж үлдээхгүй бол гар загатнаад байна аа. 

Уулынхандаа очиж сайхан дайлуулц цайлууд, сонин сайхан ярилцаад, бэлэг сэлтээ гардуулаад ирсэн. 

Жил бүрийн өдийд очиж усан үзэм иддэг дээ, байнгын уншигчид минь бол мэдэж байгаа даа. 

Тэгсэн өнөө хэд маань усан үзмээ хатааж үзнэ гээд тусгай хатаагч авчихсан байсан. Хөөх гээд л гайхаад, хамт хийлцсэн. 

Усан үзмээ голоор нь хэрчээд өрж тавина. Энэ дотроо 12 ширхэг тавцантай. Эхний 6-д нь усан үзмээ дээш нь харуулж өрсөн. Доод талын 6-д нь доош нь харуулж өрсөн. 

Хатсаных нь дараагаар хооронд нь харьцуулж үзэх гэж тэр. Тогоонд залгаад 24 цаг хүлээнэ. 

Тогтсон цаг болоод гаргаад ирсэн байдал. Энэ зураг доош нь харуулж өрсөн нь. 

Хорчийгоод жижгэрч байгаа биз? Яг л үзэм шиг. Гэхдээ үзмийг бодвол хэмжээний хувьд том.

Энэ дээш нь харуулж өрсөн нь. Голынх нь цагаан зураасыг харахад л ойлгомжтой. 

2янзаар өрсөн ялгаа гэвэл доош нь харуулж өрсөн нь энэ төмөр тавцангаас салгаж авахад хэцүү, учир нь наалдсан байсан. Дээш нь харуулж өрсөн нь бол амархан, сэгсрээд л таваглачихна. 

Тавагласан байдал. Амттай харагдаж байна уу? Мэдээж маш амттай байсан. Ингэж зарж болох юм байна гэж ярилцаж байна лээ. Мэдээж үнэтэй зарна. Угаасаа хатаасан жимс энд их үнэтэй байдаг. 

Би ч амталж байгаа нэртэй ихийг идсэн. Хэ хэ. 

Номын клубын ангийн дарга энэ зургийг минь хараад хатааж үзэхээр шийдээд, дуковондоо хатааж үзсэн гэсэн шүү. Бусад ангийнхан ч хатааж үзнэ гэсэн. 

Би ч сэтгэлийн хөөрлөөр бараг ийм хатаагч авахыг шахсан шүү. Ха ха. Аваагүй л дээ. Амазонд 40,000 орчим иен байна гэсэн. Мэдээж дээш доош хэлбэлзэх байх. 

Тултал нь ашиглаж мэдэхгүйгээ мэдээд худалдаж аваагүй л дээ. Урдах талх баригч, тосгүйгээр төмс шарагч нар минь үзмэр болоод тоосонд даруулаад байж буй тул. Яг үзмэр болгоно тийм ээ?

Төмс шарагч ч ёндооных л доо. Нэг газар сугалаа сугалсан чинь таарчихсан. Хи хи. Талх баригчийг хуурай эгчээсээ шахаанд худалдаад авчихсан. Ккк. 

Мөнгө гуай чамайг даа номоо уншиж л байгаа, сэтгэлийн хөөрлөөр худалдаа хийхгүй байх, орлогоос минь зарлага илүү гарахгүй байх. Байнга өөртөө сануулж буй үг. Энэ удаад сэтгэлийн хөөрлөө маш сайн дарж чадсан. Хо хо. 

Энэ жилийн шинэ содон мэдэж авсан зүйл гэвэл усан үзмийг ингэж хатааж болдог байх нь гэж. Монголд бол хуурай орон юм чинь хатчих байх өө, ийм хатаагчтай хатаагчгүй. Ааруул сэрвээдэг шиг ээ л өрөөд тавьчихад хатчих юм болов уу? 

Туршиж үзээрэй, манайхаан. Тэгээд хэлээрэй наддаан. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿