Уламжлалт бичвэр шүү. Хорооны минь баяр болов.
Энэ жил дахиад л бага зулзагатайгаа хоёулхнаа л явлаа. Өмнөх жилүүдэд бас л тэгсэн юм. Хань ижил хөдөө уул руу явсан. Багшаасаа ангийн урхи энэ тэрнийхээ тухай асууж лавлаж, засах барих ажилтай гэсэн.
Дунд зулзага урлагийн үзлэгийн бэлтгэл, концертонд бэлтгэх гээд ажил их. Бөөн идэхвхи. Бас бүх үенийнхнийхээ өмнө гарч яриа хийнэ гээд бэлдээд л байсан. Дажгүй давсан гэсэн. Нэг тийм хэнхэг, би би гээд гар хөлөө зэрэг өргөчихдөг юм уу хайшаа юм? Ээж бага ангидаа тийм байсан юм өө. Ха ха.
Ерөнхийдөө юу болдгийг нь мэддэг ч сугалаанд нь болоод явсан юм аа. Хоёр өдөр зохиогдоно. Нэг өрх гэр тэрхүү хоёр өдөрт тус бүр нэг нэг удаа сугалаа сугална. Хөөрхөн хөөрхөн шагналтай.
Тээр жил үхрийн мах хожиж байлаа. Бусад үед нь бал, ундаа, сальфетка гэх мэт л авч байлаа.
Энэ жил том зүйл сугалчих санаатай. Хо хо.
Алхав. Угаасаа машинтай очиж болохгүй. Зогсоол байхгүй. Угтаа би өдөр бүр л алхаж баймаар байгаа юм аа. Ойр зуур. Нэг л болж өгдөггүй. 60 чавганцын минь ажлууд барагддаггүй ээ.
За тэгээд хорооны баяр гэхээр настай голцуу оршин суугчид идэвхийлэн оролцоно. Яг хажууд нь бага зулзагын цэцэрлэг байдаг тул бэлтгэл ангийн бяцхан жаалуудын зурсан зураг дэлгээстэй байна.
Сугалаанд таарсан ундаа. 2 эргүүлээд, хоёуланд нь 5 дугаар байрны шагнал таарсан. Хэ хэ. Бага зулзага эргүүлсэн. Эгчдээ бас яг ижил ундаа аваад л, гэрийн зүг гэдэн годон алхсан.Замдаа дэлгүүр орж бага сага хүнс аваад, бас замд таарсан цэцэрлэгт хүрээлэндээ сууж ундаагаа уусан. Эгч ч яг тэр үед дугуйлангаасаа тарж ирж таараад, хамтдаа алхаж гэртээ харив.
Юун дээр явж байлаа? Аан тийм, ирэх жил бага зулзагын зурсан зураг өлгөгдөнө. Зураг хөргийг нь ёслол төгөлдөр очиж дарах юм шүү.
Бага ангийн сурагчдын бүтээл, оршин суугчдын гар урлалын бүтээлүүд тавигддаг. Нэг жилийн хугацаанд хийсэн бүтээлүүд. Ер нь хэн ямар үйл ажиллагаа явуулдгаа тайлагнах юм даа.
Мөн гадаа нь бяцхан худалдаа байдаг. Цэцгийн үрсэлгээ, бусад хоол хүнс гэх мэт. Бид юу ч худалдаж аваагүй, амьд цэцгийн урлагийн бяцхан сургалт зохиож байсан. Зулзага оролцохгүй гэхээр нь "за" л гэлээ.
Түүнээс ээж бол хийж үзмээр л байсан. За ирэх жилийн баяраар хань ижил гэрийн бараа харах байгаа. Тувт л нэг ажил давхцаад, эзгүй...
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿