Энэ олон жил хамгийн ойрхон байдаг томоохон хотын нэг Осака хот дахь нэгэн том аялал жуулчлалын газрыг үзэж амжилгүй өдий хүрчээ.
Энэ жил бүр зорин очиж үзлээ. Гэхдээ бас оройтож гарсан тул хажууд нь байдаг музейг үзэж амжаагүй. Дараа зорьж очиж үзнэ ээ.
Окамото Таро гэдэг уран бүтээлч хүний бүтээл. Уг хүн нь өөрөө бас нэлээд алдартай нэгэн. 1970 онд баригдаж дууссан. Тухайн онд зохиогдсан Осака хотын экспод зориулж баригдсан."Нарны цамхаг" гэж япон түмэндээ хайрлагддаг. Гадаад дотоодын аялал жуулчлалынх нь томоохон хэсэгт тооцогддог.
"Урлаг бол тэсрэлт" гэж хэлсэн Окамото Тарогийн үг нь ч өөрөө нэлээд алдартай юм билээ.
Дэлгэрэнгүй сонирхож байвал англиар, японоор хайгаад үзвэл гараад л ирнэ. Өдгөө ч амар болж дээ. Хурууныхаа үзүүрээр л олон олон мэдээллийг олж чадна.
Ямар нь ингээд хөшөөгөө олон олон жил дамнуулаад алдаршуулж чадаад байна аа тийм ээ? Манайхан ч сая нэг хэсэг хүүхдүүд баримлын шавраар шаваад хаячихсан юм шиг хөшөөнүүд их харж шооллоо тийм ээ?
Угтаа чанартай, үүх түүхтэй хөшөө барьчихвал хагас зуундаа л мөнгө "саагаад" байж болдгийг уг нь 21-р зуунд мэддэг л баймаар...
Зүгээр ч нэг зураг оруулчихгүй, үглээд тийм ээ?
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿