2024年1月12日金曜日

Миний нэр Улаан

Ойрд ч орчуулгын номоор дагнаж байна тийм үү? 

Бидний 1 сард уншиж ярилцах ном. Зохиолчийнх нь "Цас" ном их уншигдсан байх, миний мэдэхийн. Би уншиж амжаагүй ээ. Боломж бүрдсэнгүй. 

Энэ ном булган сүүлтэй байг ээ. Нобелийн шагналт ч зохиолч юм билээ. Цаашид бусад номнуудаас нь унших болтугай.  

Хөөрхөн зузаан, олон хуудастай. Үсгийн хэмжээ жижиг болохоор нэг нүүр нь нэлээд урт юм билээ. 

За тэгээд агуулгыг дурдах нь илүүц биз дээ? Учир нь би номнуудаа нэлээд хойно нь уншаад явдаг болохоор.

Одоо ч тэгээд хэлтэй устай хүмүүс өөрийн чаддаг хэлээрээ олоод уншчихдаг болжээ. Бахархмаар. 

Хамгийн гоё нь нэг хэсэг блог их эрч хүчтэй байхад шилдэг блогчин гэгдэж явсан Гангаа эгчийн орчуулгаар хэвлэгдсэн нь. Мөн эхний хэсгүүдийг тэртээ 2008, 2009 онуудад уншиж байж. Мэдээж номоо дэлгээд уншихад олон жилийн өмнө ушсанаа мартсан байсан л даа. Хэ хэ. 

Уншиж эхлээд л энэ баруун зүгийнхэн үеэлүүд хоорондоо хайр сэтгэлтэй болчихдог явдалд одоо ч гайхсаар. Нагац ахынхаа охинд дурлаад, олон ах өө. Өнөөх үзэсгэлэнт охин нь ч бас түүнд дурлачихна. 

Сүүлийн үед манайд ч их байдаг гэж сонсоод, сууж болохгүй, үр удам чинь хэцүүднэ гээд хоёр талаас нь хориглоод бөөн л сүр дуулиан болдог гэсэн...

Монгол гэдэг үг гарна. Доголон Төмөр хаан гэж гарна. Ингээд бодохоор манай өвөг дээдсүүд Турк улсын соёл заншил, урлаг, сэтгэхүйд нөлөөлсөн нь гарцаагүй тийм ээ. 

1300 жилийн тэртээгээс л хоёр улс хоорондоо харилцаа холбоотой байсан гэж бодохоор, ямар нэгэн байдлаар харилцан бие биенийхээ соёлоос авсан зүйл байгаа л байх. 

Одоо ч бараг 2 дахь Эрээн болсон сурагтай байсан тийм ээ? Манайхан их ирж очдог, бараа таваар оруулдаг гэсэн. Би ч энд сонсохоос цаашгүй л сууж байна даа. 

Очиж үзэх юмсан гэж бодохын хувьд бодно оо бодно, хүн л болсон хойно. 

За байз? Агуулга бичихгүй гээд их  сонин юм бичээд байна шүү. Хо хо. 

Үүх түүх судалдаг хүмүүс хоёр улсын тухай их л гоё, содон зүйлс өгүүлэх байх даа?

Багадаа Султан хаан гээд л сонсдог, уншдаг байлаа. Уншаад явсан чинь нэг тийм "1001 шөнийн үлгэр"-т гардаг шиг торон гоёмсог алчуур дэрвээд л, нүүрээ алчуураар нууж хаасан гоё гоё бүсгүйчүүд гунхаад л гэдэг дүр зураг буугаад байх юм. 

Энэхүү номонд бас тийм зураач, номын чимэглэл зураач гэх мэт хүмүүсийн тухай гардаг болохоор тэгж бодогдоод буй байх. 

Ямартай ч тийм нэг гоёмсог мэдрэмж төрөхийн сацуу өвөг дээдсийн минь довтолгоон гараад бас сэтгэл санаа хоёрдоно оо. 

Дуусгаад нэг сэтгэгдлээ бичнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿