Ирж яваа цаг. Дулаараасай гээд л сууж байна.
Гэснээс монгол хүн юм чинь, хасах 30 хэмийн газраас ирсэн юм чинь японд даардаггүй биз дээ? гэж асуугаад байдаг хүмүүст зориулж ийм зураг оллоо.
Оллоо ч гэж дээ, нүүрномд явж байхаар нь хадгаллаа. Дараа ашиглана аа. Хэ хэ.
Нүүрномдоо оруулсан чинь ганц нэг япон өвөө зөвлөгөө өгсөн байсан. Хүзүүндээ ороолттой явдаг гэх мэт. Ха ха. Мөн амьсгалж чадах юм уу? гэж асуусан байсан. Хи хи.Ер нь японы өвөл, гэр дотроо жаахан тухгүй. Зөвхөн байгаа өрөөгөө халаадаг учраас, бусад өрөө нь жиндүү хүйтэн. Гадаа гарч жорлон орох дайны юм болно оо.
Сүүлийн үед вьетнамчууд энд ихээр ирж ажиллаж байгаа тул өвөлдөө бас даардаг байх. Тэгээд тэд нэг иймэрхүү зүйл сэтгээд оруулаад байх шиг харагддаг юм.
Ижил өнцгөөс нь харна, заримдаа эд нарыг.
0 件のコメント:
コメントを投稿