Өө би идсэн уусан зургаа оруулах гээд л. СБА шүү. Шинийн 2-нд бид хуушуур хийж идсэн.
Шинийн 1-нд бид буузаа хамтдаа чимхээд жигнээд, идсэн. Үлдсэн мах гурилаар нь хуушуур хийсэн. Хөөрхөн жижигхэн, час хийсэн амттай хуушуур болсон.
Бүсгүйчүүд олуулаа хоол хийх амар юм өө. Ам нь ч хөдөлнө, гар нь ч хөдөлнө. Хэ хэ. Дор нь л чимхээд, хайрчихна.Түүнээс ганцаараа хуушуур хийх байсан бол бас л төвөгшөөнө шүү дээ. Хэ хэ.Шинийн 3-нд гэрээрээ амарсан тул, хань ижил ингэж шарсан. Бууз шарж идэх амттай тийм ээ.
Олон жилийн өмнө найз маань цагаан сараар гэрт нь очсон чинь шарж өгсөн нь одоо ч амтагддаг юм. Тийм болохоор хааяадаа шарж идмээр санагдана. Оройдоо виногоо халааж ууна аа. Яаж зүгээр байхав. Хамт уусан бүсгүйчүүд минь бас дуртай байсан шүү.
За нэг иймэрхүү, өргөн дэлгэр шинэллээ. Түүнээс ч ажлын өдөр таарвал юун шинэлэх, бууз чимхэж, жигнэж идвэл их юм болдог юм.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿