2024年4月3日水曜日

Шилжилт хөдөлгөөн ба цэцэгс

Зээ 4 сараад хоёр хоног өнгөрлөө. Цэцэрлэгт шилжилт хөдөлгөөн болов. 3 багш солигдсон. 

Тэрэн дунд хэн байсан гээч. Зулзагын хайртай багш Чихиро. Ядардаггүй, хөөрхөн багш. Би албаар Чихиро багш нь өөр цэцэрлэг рүү явах гэж байгаа юм байна тийм ээ гээд л их гунигтайгаар хэлсэн чинь өнөөхийн маань бүр нулимс нь цийлэгнэж ирээд, аавдаа хэлээд байсан. Хэ хэ. 

Эгдүүтэй, хайр хүрэм байсан ёстой нэг. Элгэндээ тэвэрч нялуурсан бидэн хоёр.

Цэцэрлэгийн үүдэн дэх цэцэг. Төгсөлтийн арга хэмжээг тохиолдуулж чимсэн цэцэг. Амьд цэцгийн хэрэглээ их. Албан газрууд голцуу. Мөн өөрсдөө тарьдаг улс ч их. 

Төгөлдөр хуурын багшийн гэрийн үүдэн дэх цэцэг. Багш үндсэн ажлаа өгч, тэтгэвэрт гарсан гэнэ. Хувиараа бол хичээлээ заана. 

Гэснээс зарим нэг япон айлын үүд их эмх цэгцтэй. Гэтэл манайх гэж хамаг гуталнууд нь хөглөрөөд л. Нэг хүн хэдэн ч гуталтай юм? Бүү мэд. Би л лав энэ жил гутал худалдаж аваагүй, о.зулзагын үлдээсэн хуучин гутлаар л өвөлжсөн. 

Гоё цэцэг ярьж явснаа шивэртэй гутал болоод явчихлаа. Ха ха. 

Ажлын газарт бас 2 хүн солигдсон. Цэцэг болон жижигхэн дурсгалын зүйл бэлэглэсэн. Нэг хүн хариуцаж бэлдсэн, яг юу өгснийг бүү мэд. Дараагаар нь мөнгийг нь хурааж авсан. 

Явж буй хүмүүс бас бидэндээ амттан бэлэглэсэн. Тусад нь зураг оруулна аа. 

Корона гарснаа хойш манай ажлынхан үдэлтийн арга хэмжээ гэж гадуур хооллож, ууж идэх арга хэмжээг зогсоосон. Нэг бодлын амар. Тэртэй тэргүй над шиг гэр бүлээрээ үе үе орж гардаг хүнд. Хэ хэ. 

Бусад байгууллагууд уламжлалт арга хэмжээгээ сэргээгээд, энд тэнд ууж идэж байна лээ. 

Ажлын болон хичээлийн шинэ жилд өөртөө болон та бүхэнд амжилт хүсье. Түр баяртай.

0 件のコメント:

コメントを投稿