2024年4月4日木曜日

Гүнжидтэй өндөг

Үүнийг дарга Токио руу ажлаар явахдаа авчирсан. 

Эдний нэг соёлын талаар байнга шахуу бичдэг дээ. Ийш тийш томилолт, аялал зугаалгаар явахдаа тухайн очсон газрынхаа амттан бүтээгдэхүүнээс авч ирдэг гэж.

Япон улс нь нийт 47 мужтай, тэр бүх газрууд нь ийм өөрсдийн гэсэн нэрийн бүтээгдэхүүнтэй. Бүр жижиг сумдууд хүртэл өөрсдийн нутгийн онцлог зэргээ сурталчихсан бүтээгдэхүүнтэй.

Гаднах цаас нь. Гаднах баглаа цааснууд нь гоё шүү. Ингэж гаднах цаас боодол нь гоёмсог байвал бүтээгдэхүүнээ улам чимээд, тансаг, үнэтэй мэт санагдуулдаг гэж байсан.

                                  

Задлаад, доторх нь. Нэг ижил амттан олон ширхэгтэй, цөөн ширхэгтэй гэж янз янз байдаг. Үнэ нь ч өөр өөр. Ажлын газрынхаа хүний тоонд, гэр бүлийн гишүүдийн тоонд тааруулж гэх мэтээр худалдан авагчдадаа зориулж хийж гаргадаг.
Ширхэглэн задлахаар ийм өндөг шиг хэлбэртэй, цагаан өнгөтэй. Бас хөөрхөн тогтохгүй өнхрөөд байсан шүү, зураг авахын хооронд. Хэ хэ.

Таллаж хуваасан байдал. Энэ хар нь гүнжид хольсон бурам. 

Би иймэрхүү амттанд нэг их дургүй тул, өөрийнхөө хувийг гэртээ авч хариад ингэж таллаж хуваагаад зулзагууддаа өгсөн. Өнөөх хоёр маань амаа олохгүй идсэн. Ха ха.

Дүү нь иймэрхүү япон амттан иддэг болчихсон чинь эгч нь жаахан дурамжхан. Ха ха. Бүгдийг нь л өөрөө ганцаараа идэж байх санаатай. 

За тэгээд амттан хийдэг, үйлдвэрлэдэг хүмүүс хэрэвзээ миний энэ блогийг уншдаг бол санаа авна биз дээ? Ингэж бодож л энд баахан идсэн ууснаа бичдэг шүү. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿