Шагж Гэлэн гэдэг хүний бичсэнчлэн "мариалаг эхнэртэй байхын давуу тал" гэж ирээд л бичсэнтэй агаар нэг болчихлоо шүү.
Гэхдээ хань ижил жингээ хас, хөвсгөр байна, бүдүүн байна гэж хэлээд л байгаа. Би өөдөөс нь сөрсөн базааг бол сайн хийнэ. Хо хо.
Зайрмагт дуртай улсууд байна шүү. Аавдаа эрхлэлдээд, гарахдаа зайрмаг гэсэн жаалууд. Би болохоор жингээ хасах гэсэн туйлын зорилготой тул яг өөртөө авахгүй, бусдынхаас амсдаг болсон, хорхойгоо дарж.Охид их хөөрхөн, ягаан өнгөнд дуртай тийм ээ. Гүзээлзгэнэтэй. Тэгснээ бүгдийг нь идэхгүй, дундаас нь цадчихлаа гээд үлдээчихдэг тийм ээ. Алтан долооо хоногийн эхний өдөр. Шиманэ мужийн Санбэ хэмээх дархан цаазат уул. Бэлд нь бяцхан кафе бий, өдрийн хоол, энэ мэт амттан зарна. Бид олон жаалуудыг баясгах зорилготойгоор зайрмаг авч өгсөн. Мэдээж жаалууд тун сэтгэл хангалуун, хамгийн сүүлд зайрмгаа авсан нь хамгийн түрүүнд идэж, бид өхөөрдөж баахан инээв.
Гэснээс энд алтан долоо хоног болоод, би маш их ууж, маш идэж өнгөрөөж байна. Сонирхолтой, зугаатай өнгөрөөв.
Бага багаар тайлан зургаа орууламз.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿