Сая өнгөрдөг бүтэн сайнд энд "Ээжийн өдөр" болоод өнгөрөв. Ямар ч бэлэг авахуулаагүй, бороотой өдөр таараад гадагшаа ч гараагүй.
Харин музей үзсэн. Хүн 2 ширхэг тасалбар өгсөн юм. Сүүлийнх нь өдөр байсан тул бороотой ч гэсэн гарч үзэв. Бага зулзагад агуулга нь жаахан ахдаад, залхуу нь хүрээд байснаа, сүүл хэсэгт бага зэрэг нүд нь сэргэсэн. Хэ хэ.
Үхрийн элэг шаруулж идсэн. Би бага зэрэг ханиад хүрээд, нэг л сонин санагдаад, хөдөлмөөргүй болоод, хэвтээд л байсан. Баярын өдөр шүү гэж байгаад гэрийнхээ харчуулыг зарсан.
Хань ижилдээ хошуугаа унжуулж байгаад гарынх н хоол буюу энэхүү үхрийн элгийг шаруулж идсэн. Хэ хэ.
Гэснээс сармисанд дуртай юу? Би түүхийгээр нь ч идэж чадна. Ха ха.
Хааяадаа бас ингээд өөх идчихдэг шүү. Монголд нэг очихоороо сэмжинд нь ороож чанасан элэг иднэ гэж мөрөөдөж байгаа шүү. Өнгөрдөг жил яалаа? Идсэн идсэн. Авга эгч маань гараа гаргаж шарж өгсөн шүү дээ. Баярлалаа.Зээ, баярын өдөр цэцэг, бренд гэлгүй ингэсгээд "эгэлхэн" тэмдэглэчихдэг бүсгүйчүүд байвал бахархалтайгаар шэйр хий гэж мэгээд л. Хо хо.
Бүгдэд нь амжилт хүсье өө. Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿