2024年5月16日木曜日

Олоогүй ээ

Зээ, би түрийвчээ олоогүй ээ. Хайр зарласан цагдаагийн газраас утасдсангүй. Хи хи, олдохоосоо өнгөрсөн биз?

Бэлэн мөнгөгүй байсан, баахан каартнууд байсан гэсэн дээ. Жолооны үнэмлэхээ авчихсан гэж бичсэн дээ. 

Саяхан гадаад иргэний үнэмлэхээ бас очиж авлаа. 100 хэдэн км зайн цаана орших Ёнаго Китаро нисэх онгоцны буудалд байрладаг юм. Алтан 7 хоног дуусаад л нөгөөдөр нь явлаа. Учир нь энэ үнэмлэхээ алдсан бол 14 хоногийн дотор дахин гаргуулах ёстой гэнэ шүү.

Утасдаж лавласан нь болж. Гэнэт л нээрээ юу билээ? Хугацаа заачихдаг тал бий шүү гээд л зөв сонин татаад байсан юм. Тэгсэн өөдөөс 14 хоногийн дотор шүү дээ гэж байна шүү. 

Амралт өнгөрөөгөөд очно оо л гэлээ. Харьцангуй ааш сайтай хүн таараад, за тэг дээ, аль болох хурдан ирэхийг бодоорой л гэж байна лээ. 

 
Энэ гайхлын нэрийг Китаро гэдэг. Гэ гэ гэгэ но Китаро гээд дуу ч бий. Нутгаасаа төрөн гарсан манга зохиолчийнхоо алдартай бүтээлийн гол баатраар нэрлэчихсэн. Мизүки Шигэрү гээд хайгаад үзнэ биз дээ? 
 
Явсан ажил бүтэмжтэй бүтэмжтэй. Олон асуулт асуусангүй, харин түрийвч чинь олдоод хуучин үнэмлэх чинь гараад ирвэл дахин ирж, хуучин үнэмлэхээ цоолуулаарай гэсэн. 
 
Олдсон ч очихгүй гэж бодож байгаа. Ажлаа алдаад хэн дахин ирдэг юм. Ха ха. Эсрэгээрээ битгий олдоосой гэж залбираад байгаа юм биш үү? Ккк.

Ажлаасаа нэг өдрийн чөлөө аваад явсныг эс тооцвол бусдаар гайгүй, торгууль энэ тэр гэж төлөөгүй. Нэг хуучин цээж зураг олоод аваад явсан чинь хуучных энэ тэр бас шалтаг хэлэлгүй хүлээгээд л авчихна лээ.

За тэгээд, элдэв үнэмлэх, бичиг цаас гээх чинь л ажил уддаг юм байна. Мөнгө бол яахав, ээ халаг гээд л өнгөрнө. 

Гэснээс кредит каарт маань алтан 7 хоног эхлэхийн өмнөхөн хүрээд ирсэн, шуудангаар. Их тооцоотой байгаа биз? Амралтын өдрөөр орж гарахаараа мэдээж хэрэглэхийг бодно шүү дээ, цаад газар нь ч каартаа ашиглуулахыг бодно. Хо хо. 

Каартаа ашигласан ашигласан. Холоос найзууд зорьж ирснийг ч хэлэх үү? Каартыг бол уншуулаад уншуулаад явчихсан. Одоо ирэх сарын төлбөрийн тооцоо л айлгаж байна даа. Хи хи

Ядаж байхад энэ 5 сард чинь их олон юмны төлбөрийн хуудас ирдэг сар. Манайх 4 машины татвар төлнө. Ооё, дөрвийн дөрөв шүү. Энд бас сондгой тэгш гэж хязгаарладаг болохоор олон унаатай болчихсон юм аа гэж худлаа ярихгүй юу. Ха ха. 

Хань ижлийн насаараа мөрөөдсөн мотоцикль нь бас хөөрхөн татвар төлдөг юм билээ. Гэхдээ хамгийн хямдхан нь өө, хөөрхий...

Амьдрал баян, энэ мэт азгүйтэл байх л асуудал тийм ээ? Хүний л амьдрал...

Түр баяртай. Эд юмсаа гээж болохгүй шүү, дахин сануулав.

0 件のコメント:

コメントを投稿