2024年5月28日火曜日

Инээмсэглэл

Өөдөөс хараад хөөрхөн гэгч нь инээмсэглээд байсан юм аа. 

Нагоя мужийн амттан. Газар газрын амттанг хамж шимж идсээр байтал, миний бие хөвсгөр болохоос ч яахав. Сүүлийн үед харьцангуй багассан л даа, хамж шимж иддэг маань...

Яг энэ цаасан дээрх зураг шигээ болов уу? гэж бодон бодон задалсан. Мэдээж япон л болсон хойно яг зураг шиг ээ л байлаа. Хэ хэ. Япон чанар, амт гэж бас л сүрхий шүү. Заримдаа ч бишрүүлнэ шүү дээ. 

Мэдээж мэр сэр онцгүй зүйл бий бий, үгүйсгэхгүй.

Дээд талын шар нь крем байсан. Жигнэмэг дээр крем, кремэн дээр нь инээмсэглэл. 

Амттан хийдэг хүмүүст хөөрхөн санаа болохоор байгаа биз? Сүүлийн үед хөөрхөн хөөрхөн зүйл их хийдэг болж л байна тийм ээ? Огт юу ч хийдэггүй хүн чинь л би шүү дээ. 

Тэрийгээ мэдэхгүй бас санаа оноо гээд энд тэнд бурчихна. Уучлаарай таминь ээ.

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

0 件のコメント:

コメントを投稿